Жижигхэн мэт боловч таныг бусдаас 10 дахин илүү дур булаам харагдахад туслах 6 зүйл

Нэг хүний ​​сэтгэл татам зүйл нөгөө хүнд таалагдахгүй байж болдог ч таны гаргаж байгаа эсвэл танд байдаг зарим өчүүхэн жижиг зүйлс ч зарим хүмүүсийг соронз мэт татдаг байна.

Ингээд чухам ямар зүйлс хүмүүсийн анхаарлыг өөрийн эрхгүй татдаг болохыг хамтдаа сонирхоцгооё.

1. Улаан уруулын будаг

Улаан өнгө нь дулаан, эерэг энергийг өөртөө агуулж байдаг. Хүний нүд, уруул, хөмсөг зэрэг нь цаг хугацаа өнгөрөх тусам цайрдаг тул улаан уруулын будаг хэрэглэснээр таны арьсны өнгийг жигд болгодог. Шингэн улаан уруулын будаг нь нарийхан уруулд эзэлхүүн өгч өргөн харагдуулж болдгоороо давуу талтай.

2. Толгойгоо бага зэрэг хазайлгах

Биеийн хэлний мэргэжилтний хэлснээр толгойгоо баруун тийш бага зэрэг хазайлгах нь сээтэгнэх сонгодог арга бөгөөд гадаад төрхийг тань сайжруулдаг гэнэ. Энэхүү үйлдлийг хийснээр таны нүүрний булчин суларч, инээмсэглэл тань илүү тэгш хэмтэй, байгалийн болж хувирдаг аж.

3. Инээмсэглэл

Инээмсэглэх нь (нүдээрээ инээмсэглэх) таныг илүү гэрэл гэгээтэй, дур булаам болгодог. Жинхэнэ инээмсэглэл нь хацрын ясыг дээшлүүлж, ам, хамрын эргэн тойрон дахь инээмсэглэлийн шугамыг илүү тод харагдуулдаг бөгөөд хамгийн сэтгэл татам гэж тооцогддог. Харин хуурамч инээмсэглэл нь хүмүүсийг өөрөөсөө түлхэж, бидний дотоод аз жаргалыг бууруулдаг сул талтай.

4. Сорви

Шинжлэх ухааны судалгаагаар эмэгтэйчүүд нүүрэндээ сорвитой эрчүүдэд илүү их татагддаг гэнэ. Эмэгтэйчүүд үүнийг  хүч чадал, эр зоригийн шинж тэмдэг гэж үздэгтэй холбоотой аж.

5. Улайх

Нэгэн судалгаагаар улаа бутарсан хацартай эмэгтэйчүүдийг цайвар царайтай эмэгтэйчүүдээс илүү эрүүл, сэтгэл татам гэж үздэг болохыг тогтоожээ. Мөн залуус улайж буй охиныг хараад илүү хамгаалах талтай байдаг гэнэ.

6. Хагас хүзүүтэй цамц

Энэ нь таныг дур булаам , нууцлаг, өхөөрдөм харагдуулдаг. Мөн таныг гоолиг харагдуулж, нүүр царайг тань тодотгож өгдөг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!