О.Мөнхжингийн эхнэр Н.Цолмон: Намайг алчихдаггүй л юм бол би нөхрийнхөө төлөө ясаа цайтал гүйнэ

“IHC” койныг зах зээлд нэвтрүүлсэн О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг хоёрдугаар сарын 6-нд суллаж, хилийн хориг тавьсан юм.

Тэгвэл О.Мөнхжинг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр өнөөдөр гарсан байна. Харин иргэн О.Мөнхжингийн эхнэр Н.Цолмон дараах зүйлсийг бичжээ.

“Шокноосоо одоо ч гарч чадахгүй л байна. Би маш их айж байна.

3 жаахан зулзагадаа би юу гэж хэлэх вэ? Ярия гэхээр хоолой зангираад бачуураад бичиж байна. Зүгээр л ажлаа хийгээд сайхан зүйлс төлөвлөөд явж байсан хүнийг хорьж байгаад хэрэг тохох гээд байна ш дээ хүмүүсээ.

Миний нөхөр луйвар хийсэн бол мөнгө идсэн бол, гэмт хэрэг хийсэн бол бид Монголд яах гэж амьдрах вэ? АНУ- ын байнгын оршин суугчид хүмүүс шүү дээ.

Нөхөр минь сардаа бараг 2 удаа гадагшаа явж Монголдоо ирж IHC төслийнхөө төлөө нойргүйдээд л ядраад л зүтгэдэг байлаа.

Сошиалаар зохион байгуулалттай сэвээд, доромжлоод байхаар нь Монголоос явъя аа, АНУ- гаас ажлаа хийж болно ш дээ гэж зөндөө гуйсан. Гэтэл нөхөр минь тэгж зугтсан болохгүй ээ. Асуудал байвал нүүр тулна аа. Гэм буруутай зүйл хийсэн биш гээд л сүүлд явж ирээд 2023/01/22- нд Монголдоо ирсэн.

Миний нөхөр гэм буруугүй. Намайг алчихдаггүй л юм бол би нөхрийнхөө төлөө ясаа цайтал гүйнэ. #freemunkhjin #weareihc

Та нар юу болоод байгааг мэдэж байна уу? Таны доод албан тушаалтнууд чинь хорлон сүйтгэл хийж байгааг мэдэж байна уу?

Эхнэр Цолмон.” гэсэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!