Таныг загварлаг харагдахад туслах жижигхэн боловч үр дүнтэй 8 зүйл

Ихэнх хүмүүс цаг үргэлж сайхан харагдахын тулд олон төрлийн хувцас хэрэгтэй гэж боддог. Гэвч үүний тулд та заавал шүүгээгээрээ дүүрэн хувцастай эсвэл загвар зохион бүтээгч байх шаардлагагүй бөгөөд загварын мэдрэмжтэй байхад л болно.

Ингээд таны хувцаслалтын санаануудыг дараагийн түвшинд гаргахад тань туслах энгийн зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

1. Цамцныхаа хэв маягийг өөрчлөх

Хэрэв та үргэлж ижил хослол өмсөхөөс залхаж байгаа бол өөрийн өмсөх дуртай хувцасныхаа хэв маягийг өөрчлөөд үзээрэй.

  1. Дуртай цамцаа сонгоорой.
  2. Цамцаа эргүүл. (товчнууд нь нуруун дээр байх ёстой).
  3. Цамцыг нурууныхаа ард уяна.
  4. Ингээд та бэлэн боллоо.

2. Гоёмсог энгийн цамц

Нэмэлт хэрэгслүүд бүхий подволк таны дүр төрхийг баяжуулж чадна. Жижигхэн боловч мэдэгдэхүйц өөрчлөлтөөс шалтгаалан энгийн подволкоос ч дэгжин төрхийг олох боломжтой. Шүүгээндээ байгаа хувцаснуудыг олон янзаар туршиж үзээд хүссэн үр дүндээ хүрэх боломжтой байхад яагаад нэмэлт мөнгө зарцуулах ёстой гэж ?

  1. Энгийн хар подволк өмс. Хар өнгөтэй хос гутлын үдээс аваад сайтар холбоно.
  2. Хөхний даруулганаасаа гутлын үдээсний үзүүр хэсгийг уяна. Хоёр үзүүр нийлж байх ёстой гэдгийг мартуузай.
  3. Бүсэлхийгээрээ боож, урд талаас харахад “X” хэлбэртэй байхаар уяна.

3. Хэт олон өнгийн хувцас бүү өмс

Заримдаа хэтэрхий олон өнгө холих нь таны хэв маягийн эсрэг ажиллах болно. Хувцаслалтын дүрмэнд 3-аас илүү өнгийн хувцас өмсөж болохгүй гэж тодорхой заасан байдаг. Энэхүү дүрмэнд үл хамаарах зүйл нь хар ба цагаан өнгийн хувцас бөгөөд таны хувцаслалтын дөрөв дэх өнгө болгон хослуулж болно.

4. Мөрний дээд хэсгийг засах

Зуны халуун өдрүүдэд хүн бүр нимгэн хувцаслахыг илүүд үздэг. Харин илүү загварлаг харагдахад тань бяцхан заль хэрэг болно.

  1. Өөрийн дуртай өнгийн майкаа өмс.
  2. Мөрний хэсгийн байрыг солино.
  3. Зүүн мөрний хэсгийг баруун тийш, баруун мөрний хэсгийг зүүн талд нь гаргаарай.
  4. Өмсөхөд эвтэйхэн байдлаар засна. Ингээд л болоо.

5. Подволкны загвар гаргах

Подволкыг олон хувцастай хослуулж болдог гэдгээрээ давуу талтай.

  1. Бугуйвч эсвэл төмөр бөгж аваад подволкоороо орооно.
  2. Бөгжийг ороосон чигээр эргүүлнэ.
  3. Төгсгөл хэсгийг мушгина.
  4. Дараа нь подволкныхоо доор оруулаарай.

6. Жинсийг гутландаа чихэх зөв арга

Жинсэн өмдөө гутлынхаа дотуур чихэх нь хэв маягаа сайжруулах энгийн арга юм. Заримдаа үүнийг хийх үед жинсэн өмд буцаж гараад байдаг. Тэгвэл үүнээс урьдчилан сэргийлэх хялбар арга бий.

  1. Резинэн тууз ав.
  2. Шагайныхаа дээгүүр жинсэн өмдөө орооно.
  3. Дуртай гутлаа өмсч болохоор боллоо.

7. Хуучин жийнсийг сайжруулах

Хуучирсан жинсэн өмдөө хаях нь тийм ч сайхайн санаа биш юм. Та хэдхэн энгийн алхмаар хуучин жинсэн хувцсаа сэргээх боломжтой.

  1. Жинсийг тэгш гадаргуу дээр тавина.
  2. Ямар ч төрлийн байж болох цайруулагч, будгийн сойз мөн жигнэмэг таслагч аваарай. Жигнэмэг таслагчийг жинсэн өмд дээр байрлуулж, зүсэгчийг чиглүүлэгч болгон дотор нь цайруулагчаар будна.
  3. Сайтар хатаагаад таны шинэ төрлийн хувцас бэлэн боллоо.

8. Үндсэн даашинзыг загварлаг болгох

Хэрэв та яаралтай үдэшлэгт орох хэрэгтэй ч даашинз тань таарахгүй байгаа бол үүнийг хурдан шийдэхэд туслах хэдэн зөвлөмжийг хүргэе.

  1. Даашинзаа яг бэлхүүснийхээ доор барьна.
  2. Хоёр талаас нь хуруугаараа татаж, хэд хэдэн давхарга үүсгэнэ.
  3. Давхаргыг задлахгүйн тулд тээглүүр барьж, зүүгээрэй.
  4. Та үдэшлэгт бэлэн боллоо.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!