Хол зайн хосуудад зориулан Хятадууд хиймэл уруултай төхөөрөмж зохион бүтээжээ

Хятадад сүүлийн үед шуугиан тариад буй нэгээхэн шинэхэн бүтээл бол хиймэл уруул юм. Зарим хүмүүс үүнийг зохисгүй, утгагүй гэхчлэн хэрэглэхээс татгалзаж байгаа бол, зарим хэсэг нь үнэхээр хөөрхөн юм гэхчлэн үзэж байгаа аж. Тус хиймэл уруул нь ямар үүрэгтэй, ямар тус хүргэх талаар дэлгэрэнгүй мэдэж авцгаая.

Энэхүү төхөөрөмж нь моногам хайрыг дэмжихэд тусалдаг.

Хөдөлгөөнт уруул бүхий үнсэлтийн төхөөрөмж нь хол байгаа хосуудад зориулан бүтээгдсэн. Үүнийг ашиглахын тулд хоёр тал аль аль нь хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Төхөөрөмжийн “уруул” нь силиконоор хийгдсэн бөгөөд мэдрэгчийн тусламжтайгаар үнсэлцэж буй хүний уруулын бодит даралт, хөдөлгөөн, тэр ч байтугай дулааныг дуурайдаг. Энэ нь хосолсон гар утасны програмыг ашиглан ажилладаг.

Олон үйлчлүүлэгчтэй болсон.

Үнсэлтийн төхөөрөмжийг 38 ам.долларын үнээр худалдаалж байна. Taobao цахим худалдааны платформ дээр худалдаа хийдэг хүмүүс энэ төхөөрөмжийг сард 100-аас дээш тоогоор худалдан авч байна.

Хайртай хүнээсээ хол байсан ч ойр байгаа мэт мэдрэмжийг өгч чадаж байгаа тус төхөөрөмжийг сайшаан магтах хосууд өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа аж.

Уг төхөөрөмжийг зохион бүтээгч Жиан нь найз бүсгүйгээсээ хол 7 жил амьдарсан бөгөөд өөрийн туршлага дээр үндэслэж, үнсэлтийн төхөөрөмжийг бүтээсэн байна. Мөн төхөөрөмжийг нэг илгээгч, нэг хүлээн авагчтай байхаар бүтээсэн тул хүсээгүй байхад хэн нэгэн тань руу үнсэлт илгээж болохгүй гэсэн үг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!