Ж.Логийн экс нөхөр дуучин Марк Энтони нялх амрагтайгаа хуримаа хийжээ
Марк Энтони, Надиа Феррейра нар Флорида мужийн Майами хотод болсон ёслолын үеэр хуримаа хийсэн ба ойр дотны гэр бүл найз нөхдийн хүрээнд тэмдэглэжээ. Тэд хэдий олон насны зөрүүтэй ч жинхэнэ хайрын хүчээр хамтын амьдралаа бий болгосон хэмээн олон хүн үздэг бөгөөд тэдний хосын түүхийн талаарх сонирхолтой нийтлэлийг хүргэж байна.
Тэдний хувьд хайранд ямар ч шалгуур байхгүй гэж итгэдэг
Хосууд сүй тавьснаас хойш жил хүрэхгүй хугацааны дараа буюу 2023 оны 1 сарын 28-нд гэрлэсэн бөгөөд 54 настай Греммийн шагналын эзэн Марк Энтони, 23 настай Феррейра нар Майамигийн Перезийн урлагийн музейд гайхалтай ёслолоор тангараг өргөжээ.
Мөн 2000 онд дэлхийн мисс Даянара Торрес, 2004 онд Женнифер Лопез, 2014 оны 11 сард загвар өмсөгч Шеннон Де Лима нартай гэрлэснээс хойш энэ нь Энтонигийн 4 дэхь гэрлэлт юм.
Хосууд хуримаа байж болох хамгийн сайхнаараа хийжээ
Ёслолд хэд хэдэн нэр хүндтэй хүмүүс хүрэлцэн ирсэн ба байна. Тиймдээ ч нэгэн цагт Дэлхийн мисс цолыг хүртэж байсан Прагвайн бүсгүй нэхсэн тор цэцэгтэй гоёмсог хуримын даашинз өмссөн бол сүйт залуу энэ өдөр Диор брэндээр гангарчээ.
Тэдний хуримд дотнын хүмүүс нь хүрэлцэн иржээ
Уг арга хэмжээнд Сальма Хайек Миранда, Люис Фонси, Молуми, Марко Антонио зэрэг алдартнууд ирсэн байна. Мөн зарим хүмүүс Женнифер Лопезыг ирсэн эсэхийг ихэд сонирхсон ч тэр ёслолд оролцоогүй байна. Түүнчлэн Бекхэм, Карлос Слим, Мария Елена нар уг хуриманд маш их анхаарч үйл ажиллагаанд гар бие оролцжээ.
Марк хуучин эхнэр Женнифер Лопезтой одоог хүртэл эерэг харилцаатай байдаг
Лопез нэгэн ярилцлагадаа “Марк бид 2 одоо ч сайхан харилцаатай байдаг. Хамтдаа тайзан дээр гарч, ижил арга хэмжээнд очсон ч байдал хэвийн байх болно” гэж хэлээд “Энтонид дахин гэрлэж буйд нь баяр хүргэе. Шинэ хайр амлалт үргэлж сайхан байдаг. Хорвоогийн бүх аз жаргалыг хүсэн ерөөе” хэмээн итгэл төгс хэлэв.