Сарын тэмдгийн үед өтгөн их гадагшлах нь ямар учиртай вэ?

Олон эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг нь тодорхой өөрчлөлттэй ирдэг ба энэ үед өтгөн гадагшлах давтамж ихсэх, өнгө үнэр өөрчлөгдөх тохиолдол нэлээдгүй тулгардаг.  Тэгвэл өнөөдрийн нийтлэлдээ үүнтэй холбоотой мэдээллийг нийт охид эмэгтэйчүүддээ зориулан нийтлэлээ.

Яагаад сарын тэмдгийн үед илүү их өтгөн гардаг вэ?

Сар бүрийн мөчлөг ирэхийн өмнөхөн простогландин гэгдэх өөхний хүчил умайн доторх булчингийн эдийг сулруулж салст бүрхэвчийг гадагшлуулахад тусалснаар гэдсэнд нөлөөлж өтгөн ялгадас харьцангуй их гарах, бүр зарим тохиолдолд суулгалтад хүргэдэг байна. Харин нөгөөтээгүүр эмч нарын тайлбарлаж буйгаар “Өндгөн эс гадагшлах үед умай өөрийгөө цэвэрлэдэг ба дараагийн мөчлөгт бэлдэж буйн илэрхийлэл ингэж илэрнэ” хэмээн үзжээ.

Сарын тэмдэг дуусах үед эсрэгээрээ өтгөн хатдаг байна

Үүнтэй холбоотой өөр нэг даавар нь прогестерон хэмээх даавар бөгөөд умайн ханыг илүү зузаан болгодог. Харин уг дааврын хуримтлал нэмэгдсээр гэдсэнд нөлөөлөх ба сарын тэмдэг дуусмагц эсвэл хэд хоногийн дараахан бий болж өтгөн хатахад нөлөөлдөг аж.

Өтгөн их гарч буй энэ үед юу хийх хэрэгтэй вэ?

Эмч нарын үзэж буйгаар зөв хооллолт нь энэ үед хамгийн сайн арга болох ба хоол хүнсийг жигд дамжуулах шингэц сайтай хүнс хэрэглэх нь зүйтэй. Мөн мэргэжилтнүүд сарын тэмтгийн үед аль болох гэдсээ шахах корсет даруулга зүүхгүй байхыг зөвлөдөг ба ингэснээр хэт их өтгөн гарахаас сэргийлдэг байна. Түүнчлэн ариун цэврийн өрөө орох болгондоо тампони унах вий гэж санаа зовохгүйн тулд сарын тэмдгийн аяга хэрэглээд үзээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!