Өдгөө 85 настай Ц.Раднаа Австралиийн тэмцээнээс таван алтан медаль хүртэн, таван дээд амжилт шинэчиллээ

Азийн АШТ-ий мөнгөн медальтай Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат өдгөө 85 настай Ц.Раднаа Австралид болж буй мастеруудын олон улсын тэмцээний эхний өдрүүдэд гурвын харайлт, 60, 200 метр, саадтай 80 метрийн гүйлтэд түрүүлж, бүгдэд нь дээд амжилт шинэчилжээ.

Тэмцээний сүүлчийн өдөр буюу өнөөдөр тэрбээр 400 метрийн 79.19 секунд гүйн түрүүлэхдээ мөн дээд амжилт ахиулжээ.

Ц.Раднаа Авсралийн тэмцээнээс ийнхүү таван алтан медаль хүртэн, таван дээд амжилт шинэчилсэн амжилттай дуусгалаа. Тэгэхдээ 400 метрийн зайд энэ жил дэлхийн аварга болохдоо гаргасан амжилтаа нэг секунд, 46 долиор ахиуллаа.

Тэрээр энэ жил Польш улсад болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ий уртын харайлт, 400 метрийн болон саадтай гүйлтийн төрөлд түрүүлсэн юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!