Шөнийн клуб орохгүй байх 10 шалтгаан

Шөнийн клуб орж үзээгүй ч бай, ордог ч бай ялгаагүй тийшээ явах нь сайхан санаа шиг санагддаг. Гэхдээ очсоны дараа аймшигтай байдаг шүү дээ. Гайхалтай шөнүүд мэдээж олон байдаг ч ихэнхдээ мөнгө, цагийн гарз болж хувирдаг. Ингээд шөнийн клуб орж болохгүй шалтгаануудыг толилуулъя.

1. Өндөр үнэтэй байдаг

Шөнийн клуб бол гэрлээ унтрааж, хөгжмөө чангалсан ердийн нэг газар юм. Дээрээс нь тэнгэрт хадсан өндөр үнэтэй. Шөнийн клуб руу өдрийн цагаар ороод үзвэл сэтгэл догдлох юм юу ч байхгүйг та ойлгох ба тийшээ орох гэсэн хүсэл тань замхран алга болох нь баталгаатай юм.

2. Ахархан бодол биелэх нь юу л бол…

Ихэнхи хүмүүс /Мэдээж бүгд биш л дээ, гэхдээ бараг бүх эрчүүд/ шөнийн клубт охин найрах зорилготой очдог. Гэхдээ энэ хүсэл нь зөвхөн та муурч унамаар царайлаг, эсвэл үнэг шиг арга зальтай бас шөнө бүр тийшээ явдаг тохиолдолд л биелж магадгүй ба хэрэв тийм биш бол гэртээ ганцаараа харина гэсэн үг.

3. Хамгаалагчид нь бүдүүлэг

Тэд зодоон гарвал зохицуулах үүрэгтэй учраас найрсаг, элгэмсэг байж болдоггүй л дээ. Гэхдээ л соёлтой байх, бүдүүлэг байх хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Дэндүү олон хамгаалагчид булчинлаг болохоороо үйлчлүүлэгчидтэй /Уул овоо шиг их мөнгө төлж, хамгаалагчдын цалинг бүрдүүлж байгаа хүмүүс/ хог шаар шиг харьцаж болно гэж боддог юм.

4. Бүжиглэнэ гэж байхгүй

Бид сайн бүжиглэж чаддаггүй байсан ч, оролдоод үзэхийн тулд ойр хавийнхаа хамгийн алдартай гэсэн газрууд руу очдог. Эвсэлтэй, хэмнэлтэй байлаа ч, одоо үед шөнийн клубт бүжиглэчихмээр ая олдохгүй гэж мэд. Ихэнхи клубууд нударга, толгойгоо сэгсчихээс өөр хөдөлгөөн хийх аргагүй электрон хөгжим тавьдаг. Зарим дуунууд нь уянгын байдаг ч хэлэх үү…

5. Охид таныг төвөгтэй гэж бодно

Бүжиглэх үү гэж асуухад охидод энэ нь “Би чамайг мэдэхгүй л дээ. Гэхдээ дараагийн 3 минутын турш чамтай хэрэггүй юм чалчиж болох уу?” гэж сонсогддог. Үнэндээ ихэнх эрчүүд ийм бодолтой байдаг тул тэд үүнээс нь залхаж, хурдхан салахын түүс болдог юм.

Залуус танихгүй охин руу явж очоод бүсэлхийнээс нь тэврэн авч, чалчиж эхэлдэг. Хааяа энэ арга бүтэж болох ч дийлэнхи тохиолдолд охид хурдхан шиг холдох, үгүй гэж хэлэх, эсвэл найз нь үл таних залууг цааш түлхэх зэргээр хариу барьдаг юм. Энэ чинь аймшигтай хэрэг шүү дээ. Эрчүүд минь ингэхийн оронд гараас нь бариад эелдэгээр бүжиглэхийг гуйсан нь дээр шүү.

6. Харилцах аргагүй

Найзтайгаа юм ярьж, захиалга өгөх, эсвэл 00 хаана байгааг асуух зэрэг нь бараг боломжгүй. Яагаад гэвэл хөгжим нь чихний хэнгэрэг хагалам чанга. Хэн нэгэнтэй ярихын тулд заавал чихэн дээр нь хашхирах хэрэгтэй болно. Гэртээ ирэх үед хоолой таг сөөсөн байх нь элбэг ба маргааш нь урд шөнө барьж явсан машиныхаа хөгжимнөөс үхтлээ цочих нь баталгаатай.

7. Дэндүү үнэтэй

Шөнийн клуб очихын тулд машиндаа дор хаяж 20000 төгрөгөөр бензин хийх хэрэгтэй болно. Тэгээд очсон хойно уух юм нь 40000-80000 төгрөг, 1 шил шар айраг нь 5000-10000 төгрөг гээд боддоо? Машинтай яваа юм чинь гээд аяга ундаа авъя гэвэл мөн л 5000 төгрөг. Бөөн зардал байгаа биз?

8. Бөгс эргэх зайгүй

Клуб үргэлж хөл гишгэх зайгүй байдаг тул тамхины өрөө эсвэл 00 орж бүжиглэхээс өөр сонголт бараг олдохгүй л болов уу. Бүгд л шахалдаж, түлхэлцэж, энд тэндгүй уух юмаа асгаж цацаад л. Нэг бол та хүний юмыг асгана, нэг бол өөр хүн таны ундааг асгаж орхино. Ингээд л дараагийн алхам руу хөтлөгдөнө дөө.

9. Бүгд л зодоон хийх шалтаг хайна

Хичнээн олон хүн шал дэмий зүйлээс болж зодолдддог гэж бодно. Жишээ нь хэн нэгэнтэй мөргөлдөөд санамсаргүй уух юмыг нь асгачихлаа гэж бодъё. Та түүнд уучлаарай гэж хэлсэн ч, уух юмыг нь дахиад аваад өгье гэсэн ч тэр сонсохгүй. За тэгээд гай болж согтуу байж таарвал тэгээд л гүйцээ шүү дээ.

10. Юу ч өөрчлөгдөхгүй

Зарим шөнө таагүй төгсөж байхад заримдаа азтай ч байж болно. Гэхдээ хэдэн ч удаа очсон өөдгүй охид, аймшигтай залуус, балай хөгжим, өндөр үнэ, бүдүүлэг хамгаалагч, эр зориг нь амтагдсан хэн нэгэн өөрчлөгдөхгүй үргэлж байж л байх болно.

Хааяадаа найзуудтайгаа хөгжилдөж шөнийн клуб ормоор санагдвал ороод л үз. Гэхдээ зуршил болгоод хэрэггүй. Хичнээн сайхан байлаа ч шөнийн клуб бол казинотой адил гэдгийг санах хэрэгтэй. Та ялсан ч бай эцсийн дүнд клуб л хожсон байдаг юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!