Жүжигчин М.Баярмагнай автомашин, шүдлэн үхрийн хонжвортой сугалааныхаа 40 хувийн татварыг төлжээ
МУГЖ М.Баярмагнай Pruis 40 маркын автомашин, шүдлэн үхэр, пүүзний хонжвортой сугалааг өөрийн цахим хаягаар дамжуулан явуулж азтангуудыг тодруулсан билээ.
Энэхүү сугалааг олон нийт багагүй шүүмжилж байсан юм. Тэгвэл жүжигчин М.Баярмагнай өөрийн иргэний үүргээ биелүүлж сугалааныхаа 40 хувийн татварыг татварын албанд төлсөн байна. Энэ тухай тэрээр өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах зүйлсийг бичжээ.
Тэрээр: “Монгол Улсын иргэний үүргээ биелүүлж Нөгөө алдарт сугалааныхаа 40 хувийн татварыг татварын алба дээрээ ирж нэхэмжлэх үүсгүүлэн гар утаснаасаа банк явалгүй төллөө. Татвар төлсөн тодорхойлолтоо цахимаар авчихлаа.
Тодорхой хэмжээний жаахан ашгийг нийгмийн сайн сайханд зарцуулах болно.” гэжээ.
Фэйсбүүк сэтгэгдэл