Баярын өдөр ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулсан 3 настай хүүгийн биеийн байдал хүнд, ухаангүй байна

Өчигдөр буюу 2023.03.08-ны өдөр ГССҮТ-өөс “Манай эмнэлэгт бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай ирсэн” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байна.

Шалгалтын явцад 3 настай, эрэгтэй Б-г төрсөн эх Л, түүний хамтран амьдрагч Э нар эмнэлгийн байгууллагад хүргэжээ. Улмаар Л-ийн хамтран амьдрагч 34 настай, эрэгтэй Э нь хүүг эмнэлгийн байгууллагад хүргэсний дараагаар зугтаасан байна.

Эрэгтэй Э 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ 3 настай, эрэгтэй Б-г зодсон байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогджээ. Цагдаагийн байгууллагаас түүнийг шуурхай эрэн сурвалжилж баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Хохирогч хүүгийн биеийн байдал хүнд, одоогоор ухаангүй эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаа талаар ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн захирал Р.Гантуяа дараах мэдээллийг өгчээ.

” Тухайн хүү өчигдөр буюу гуравдугаар сарын 8-нд Гэмтэл согог судлалын хүлээн авах яаралтай тусламжийн тасагт 9 цаг өнгөрч байхад ирсэн. Анх ирэхдээ үндсэн шалтгаан нь тодорхойгүй байсан. Ирсэн дариуд үзлэг оношилгоо, шинжилгээг хийгээд биеийн байдал маш хүнд байсан учраас эрчимт эмчилгээний тасагт яаралтай хэвтүүлж амьсгалын аппарат холбосон байгаа.

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль байгаа түүн дотор бол эрүүл мэндийн ажилтны эрх үүрэг гэж заасан байгаа, тэр хүрээндээ эмч нар хамтарч үзээд хүүхдийн шалтгаан бол бүдэг байна, хүчирхийлэлд өртсөн байж магадгүй гэдэг шийдвэр гарсан.

Сүүлийн үед гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд өртсөн тохиолдол нэмэгдэж байгаа.

Хүүгийн хувьд хавсарсан хүнд гэмтэлтэй, тархины гэмтэлтэй, бүтэн биеийн няцралттай, сээр нурууны 4-р нугалмын их биеийн хугаралтай, баруун шууны хугаралтай маш хүнд байна. Цаашид хүүгийн тавиланг тааж мэдэхгүй, маш хүнд байна гэв.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!