Монголын шигшээ багийн тамирчин, сагсчин Т.Санчир: Дайн болоод байгаа улсад амьдраад байгаа юмуу? Бөөн цэрэг цагдаа болчихсон…

Монголын шигшээ багийн тамирчин ОУХМ, сагсан бөмбөгийн Эрдэнэт Майнер багийн тамирчин Т.Санчир өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах зүйлсийг бичжээ.

“Энэ гэхдээ дайн болоод байгаа улсад амьдраад байгаа юмуу? Бөөн цэрэг цагдаа болчихсон, бэлтгэлдээ орох гэсэн оруулдгүй, бүүр бууж хэрүүл хийлээ. 17 цагаас бэлтгэл эхлэх гээд байдаг 16.50 болж байдаг. Зогсоол байгаа ард нь машинаа тавиад орчихно оо гэж гуйлаа. Сүүлдээ хэрүүл боллоо. Төрийн хувцас өмсөөд хүн бүрийг тушааж зандарч болдог юм уу!

Бичиг баримтаа шалгуул чи! гэж зандрах юм. Би төрийн тусгай хамгааллтай газар дайрч орох гэж байгаа биш дээ. Зүгээр зааландаа бэлтгэл хийх гэж орж байгаа юм уг нь! Тэгээд Чи надтай хэрэлдэж цагаа алдаж байхаар машинаа гаргаж тавь гэнэ ээ хашаанаас. Би үгүй гэж гүрийсээр байгаад орлоо хашааны гадаа зогсоол байхгүй угаасаа!!!

Тэгээд ороод юу болоод байгааг асуулаа. Монгол улсын ерөнхийлөгч энд арга хэмжээ хийж байгаа гэнээ. Уг нь Ухнаагийн Хүрэлсүх та спортыг дэмжиж ажилна аа гэж хэлж байдаг дандаа. Энэ UG Arena гэдэг газар маш олон залуучууд хүүхдүүд спортоор хичээллэж цагийг зөв боловсон өнгөрөөдөг цөөхөн газрын нэг юм л даа. Яг одоо плэй оффын тоглолтууд яг үргэлжиж явж байхад 4 хоног завсарлуулж арга хэмжээ зохиож байж зүгээр сайхан энгийн зэрэгцээд хийж болдоггүй юм байх даа. Өнөөдөр үнэхээр стрэссдлээ!” гэжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!