ГССҮТ: Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулсан 3 настай хүү одоог хүртэл ухаан ороогүй, амьсгалын аппараттай байна

Энэ оны 3-р сарын 6-ны өдөр ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, хүнд гэмтэл авсан 3 настай хүү одоог хүртэл сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт ес дэх өдрөө эмчилгээ хийлгэж байгаа ч биеийн байдал нь хэвэндээ, амьсгалын аппараттай, ухаан ороогүй байна гэв.

ГССҮТ болон ЭХЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын баг хүүгийн биед дэлгэрэнгүй үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх нотолгоо илрээгүй аж.

Гэмтлийн зэргийг тогтоох үзлэг шинжилгээг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хийх бөгөөд тус хүрээлэнгийн шинжээч эмч нарын баг тухайн хүүхдийг ГССҮТ-д хүргэгдэж ирсэн өдөр үзлэг хийж ажиллажээ. Тиймээс ГССҮТ-өөс гэмтлийн зэргийг нарийвчлан тогтоосон дүгнэлт гаргаагүй байгаа аж.

Цагдаагийн байгууллагаас хүчирхийллийн ноцтой гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг баривчлан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!