Жүжигчин Р.Нандинцэцэг: Хүмүүс гаднах төрхөөр нь хүнийг их дүгнэдэг. Намайг их гэнэн цайлган, зовлон үзээгүй гэж хардаг байж магадгүй

“Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс юугаараа ялгардаг вэ гэвэл энэрэнгүй чанар, зөөлөн сэтгэл юм” гэж өгүүлэх эелдэг даруухан бүсгүй бол “Хөхөөний үүр”, “Орилоон”, “Дурлалын галт тэрэг”, “Асрагч аав”, “Админ Z”, “Гэнэтийн зочид” зэрэг киноны дүрээрээ олонд танигдсан жүжигчин Р.Нандинцэцэг юм.

Тэрээр оюутан байхдаа “Орилоон” аймшгийн кинонд анхны гол дүрээ бүтээж байсан бөгөөд түүнээс хойш контент болон бүрэн хэмжээний 12 кинонд дүр бүтээжээ.

Тэрээр нэгэн ярилцлагандаа: “Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс юугаараа ялгардаг вэ гэвэл энэрэнгүй чанар, зөөлөн сэтгэл юм. Аливаа зүйлд өс санадаггүй, бусдын алдааг энэрэн уучилдаг зан чанар эмэгтэй хүнд хэрэгтэй. Хүмүүс гаднах төрхөөр нь хүнийг их дүгнэдэг. Намайг их гэнэн цайлган, зовлон үзээгүй гэж хардаг байж магадгүй. Би хувь хүн тал дээрээ арай өөр гэж хэлмээр байна. Хүний амьдрал харагдаж байгаа шигээ биш шүү дээ. Ер нь бол амьдралдаа олон зорилго тавьсан, хүчирхэг эмэгтэй болохоор зорьж яваа эмэгтэй байна даа.” гэжээ.

Жүжигчин бүсгүйн сүүлийн үеийн зургуудаас:

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!