Жүжигчин Тэгшээгийн эрс өөрчлөлт

Урлагийн салбарын сайхан хосуудын нэг бол яахын аргагүй Мотив хамтлагийн дуучин Жижгээ буюу Г.Эрдэнэбаяр болон түүний гэргий Эмопи продакшны жүжигчин Тэгшжаргал нар билээ.

Хосууд дундаасаа нэг хүүтэй бөгөөд салж нийлсээр өдийг хүрсэн билээ.

Тэгвэл сүүлийн үед жүжигчин Тэгшжаргал өөртөө эрс өөрчлөлт хийх болсон бөгөөд өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах зүйлсийг бичжээ.

“Өөрийгөө хайрла … Амьдрал санаснаар болдоггүйг өөрөөрөө мэдэрсэн 2 жил байлаа … Олон ч зүйлийг даван туулжээ … Хүн тэгээд эцсийн эцэст их ганцаардлаас л босч ирдэг юм байна … амьдралд ам гарч болдоггүйг … юмс үргэлж нэг янзаараа байдгүйг … хүн ямар аймар амьтан гэдгийг … хүн хүндээ тустай явах учиртайг … хэтэрхий бардаж хөөрч болдоггүйг гээд их зүйл ойлгож авлаа …

Сэтгэл гутралд орсноо ч мэдэхгүй сэлгүүцэж баахан явжээ , хэхэ … хэнийг ч юуг ч буруутгахгүй ээ энэ цаг хугацаанд хэдэн жил амьдарсан мэт их юм ойлгосоон одоо чадвал дахин алдахгүйг, итгэж ханилах хүнээ зөв танихийг, эхэлсэн ажилаа дуусгаж чаддаг тууштай занг энэ биедээ шингэээ явна аа.

Энэ 2 жил ажилаа ч хийхгүй уран бүтээлд ч орохгүй байхад минь надтай хамт байж байсан танартаа хамгийн их баярлалаа. Энэ их итгэлийг эргүүлж төлөхөөр хичээж амьдарнаа … сайхан амраарай цаг гарган уншисанд баярлалаа” гэжээ.

Жүжигчин бүсгүйн сүүлийн үеийн зургуудаас:

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!