Монгол цэргийн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол сан”, “Эм Жи Ө” транс ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүллээ.

Харин Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Алдар спорт хороо, “Монтед” констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, Ховд дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв.

Шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, “АПУ” ХК, “Таван –Хан” дэвжээний бөх, улсын арслан Б. Орхонбаяр, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Шижир гоулд” ХХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарлаа.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!