Ким Кардашьяны гэр бүлийн хамгийн дур булаам нь хэн бэ?

Цахим ертөнцөд цаг ямагт хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ шуугиан тарьж явдаг Кардашьяны гэр бүлийнхэн хүмүүсийн хэзээний танил болсон бөгөөд худлаа хэлсэн хүнд тэднийг ямар сенсааци тарихыг битүүхэн дотроо хүлээж суудаг хүмүүс олон байдаг гэлтэй.

Тэгвэл тэдний гэр бүлээс сүүлийн үед тодрон гарч ирж буй бүсгүй бол яахын аргагүй халуухан, дур булаам Кендалл Женнер (Kendall Jenner) билээ. “Victoria’s Secrets”-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг болох түүнийг Кимээс илүү нэр хүндтэй, алдартай болж байгаа гэж үзэх хүмүүс шөнийн од шиг олширч байгаа нь нууц биш юм. Тэгвэл хамтдаа чухам ямар учир шалтгаанууд түүнийг ийн алдар нэрэнд хүргэж байгааг мэдэж авцгаая.

1. Тэр шоудаж мэддэг

Хүнийг хэнтэй нөхөрлөж байгаагаар шинж гэж үг байдаг. Кендалл загвар өмсөгч Жиж Хадид (Gigi Hadid) болон реппэр Эсап Роки (Asap Rocky) гэх мэт олны танил эрхмүүдтэй нийлж, хамтдаа зугаацаж байгаа харагддаг. Түүний хувьд Лос Анжелесийн “Mr. Nice Guy” гэх газрын байнгын үйлчлүүлэгч бөгөөд түүний саяхан 21 насны төрсөн өдрийнх нь үдэшлэг галзуу болж өнгөрсөн юм.

2. Сэтгүүлүүд хүртэл түүнийг дэлхийн хамгийн дур булаам бүсгүй гэлцдэг

“Кардашьян-Женнер”-ийн гэр бүл халуухан бүсгүйчүүдээр дүүрэн гэдэг нь хэдийн нууц биш болсон. Анхалж олны анхааралд өртөж, дэлхийн хамгийн халуухан бүсгүйчүүдийн тоонд багтаж байсан нь Ким байсан ч, 2014 он болсон “FHM” Дэлхийн тачаангуй бүсгүйчүүдийн жагсаалтаа гаргахад Ким 38-р байранд орсон юм.

Үүнд гайхах юу байх билээ. Гэвч гайхмаар зүйл нь Кендалл эгчээсээ давж 31-р байранд орсон явдал бөгөөд түүгээр ч зогсохгүй дараа жил нь Кендалл, Ким болон Коуртни, Хлое нарыг бут цохиж, бүгдийнх нь урд орсон билээ.

3. Загвар өмсөгчийн карьер

Сэтгүүлчид “Тэр яг ямар авьяастай юм бэ?” гэсэн асуулт үргэлж тавьдаг ба үзэн ядагчид болон фенүүд нь зогсоошгүй “Кардашян-Женнер”-ийн эзэнт улсын дундаас Кендалл Женнерийн огцом өссөн нэр хүндийн талаар гайхширдаг байна.

Кендалл үүнийг нь бут цохин эгч дүү нараасаа хамгийн түрүүнд камерийн өмнө гарч, загвар өмсөх авьяасаа нотолсон юм. 2014 онд “Wilhelmina Models”-той гэрээ байгуулж, Chanel-ийн загварын тайзан дээр үзэгдэж, Карли Клосс (Karlie Kloss) болон Нэоми Кэмпбеоо (Naomi Campbell) нарын эгнээнд зэрэгцэн очсон ба “Louis Vuitton”, “Estee Lauder”, “Calvin Klein”-ийн сурталчилгаанд оролцсон билээ.

Мэдээж “Vogue” сэтгүүлийн нүүрийг анх чимсэн хүн нь Ким байсан ч тэр нь Кани Уэст (Kanye West)-тэй хамт авахуулсан зураг байсан юм. Харин Кендалл гэр бүлийнхнээсээ түрүүлж, “Anna Wintour”-ийн хуудсанд орсон аж. 9-р сард Кендалл “September Issue”-ийн хүслэнт бүсгүй болсон байлаа. Хамгийн гол нь тэр Кимийг үл тоомсорлодог хүмүүсийн хүндлэлийг ч хүлээж чадсан юм.

4. Өөрөөрөө байх

Ким шиг үзэсгэлэнтэй байхын тулд бүхэл бүтэн нүүр будагчдын армитай байх хэрэгтэйг хүн бүр мэднэ. Харин Кендаллын хувьд асуудал өөр. Түүний инстаграм хуудас нь өө сэвээ нуугаагүй, будаггүй, бодит төрхөө нуугаагүй зургаар дүүрэн. Тэр дүү Кайли Женнер (Kylie Jenner)-ийнхээ 16 настайдаа уруулны хагалгаанд орсныг дэмжээгүйгээр барахгүй хэзээ ч юугаа ч зүсүүлэхгүй гэж тодорхой хэлсэн юм.

5. Шар үстэй байсан ч халуухан

Ким Кардашян шар үстэй зургаа тавьсны дараа цахим ертөнц “Айн, үгүй байлгүй дээ” хэмээцгээсэн юм. Бараан үстэй байснаа Парисын загварын долоо хоногийн үеэр гэнэт цайвар үстэй болсон нь түүнд зохиогүй юм. Ким хамгийн онцгүй харагдсан хүмүүсийн жагсаалтанд анх удаа багтаагүй ч, бүтэн 5 өдөр цайвар үстэйгээ явсан гээд боддоо?

Энэ жилийн Парисын долоо хоногийн талаар дурсахад Balmain холио солио хийж, Gigi Hadid-ыг бараан үстэй болгож, Кендаллыг шар үстэй болгосон юм. Тэрний шинэ хиймэл үс цахим ертөнцийг цочролд оруулсан ч гол нь бүгд “Гайхалтай харагдаж байна” гэлцсэн билээ.

6. Тэр хөхний талаар нээлттэй ярьдаг

Загвар өмсөгчдийн зураг авалт, тайзанд гарахаас өмнөхийг үзүүлдэг “NYFW”-д Кендалл, Жижи хоёр хамгийн завгүй долоо хоногийнхоо үеэр хар хөхөвч зүүчихээд хөхнийхөө талаар ярилцаж байгаагаар эхэлдэг.

Энэ бичлэгийг “Хөхний яриа” гэж нэрлэсэн ба Кендалл хамгийн сайн найзтайгаа хөхөө атган, хөхний тухай ярьж байсан нь түүнд нээлттэй, цоглог охин гэсэн алдар нэр хайрласан юм.

7. Зурагчин

Итгэнэ үү байна уу та өөрөө мэд, Норт Уэст (North West), Белла Хадиди (Bella Hadid) болон Жэйден Смит (Jaden Smith) нарын өч төчнөөн зургийг Кендалл авчээ. Зургийн аппараттай эмэгтэйд хэн дургүй байх билээ? Энэ жил Кендалл Синди Кроуфорд (Cindy Crawford)-ийн охин Кайа Гербер (Kaia Gerber)-тай хамтран “Love” сэтгүүлийн шинэ загвар өмсөгч болно гэсэн цуурхал тараад байсан юм.

“American Beauties”-ийн 10 хуудас мэдээ цахим ертөнц даяар дороо тарсан ба үүнд Женнерт талархах хэрэгтэй. Алдарт редактор Кэти Гранд (Katie Grand)-ийн зургийг авсныхаа дараа Женнер гал хам Кайагийн зургийг авахаар болжээ.

8. Тэр пийрсинг хийлгэх зоригтой

Кендалл Женнер хэдэн жилийн өмнө нууцаар хөхнийхөө толгойд пийрсинг хийлгэсэн ба энэ эрдэнэсээ хамгийн хачирхалтай байдлаар олонд харуулсан юм. Өөрөөр хэлбэл загварын тайзан дээр. Тэр “Marc Jacobs”-ийн загварын шоуны үеэр пийрсинг нь ил гарсан торон хувцас өмсөж алхжээ.

Тайзан дээр тэрбээр бараг тунгалаг гэж болохоор гэрэлтдэг хувцас өмссөн байсан ч Нью-Йоркийн гудамжинд алхаж яваа мэт хээвнэг царайтай байсан юм. Кайли анхалж пийрсинг хийлгэсэн ч Кендалл энэ санаа өөрт нь анх төрсөн гэж баталсан ба цахим хуудсандаа “Би Кайлигаас хамаагүй өмнө пийрсинг хийлгэхийг хүсч байсан. Тэр эхэлж хийлгэсэн болохоор бүгд намайг дуурайлаа гэж бодсон. Гэхдээ надад энэ санаа түрүүлж төрсөн гэдгээ тангараглая” гэж бичжээ.

9. Тэр дээгүүрээ нүцгэн явахыг тоодоггүй

Кендалл загварын тайзан дээр дээгүүрээ нүцгэн яваад зогсохгүй “Хөхний толгойг чөлөөл” аппыг байнга ашигладаг ажээ. “Хөхний толгойг чөлөөл” апп дээр тэр эмэгтэй хүний биеийн зургийг устгадаг аппыг шүүмжилсэн байна. “Би гоё гэж боддог. Тачаангуй шүү дээ. Маш тухтай бас би хөхөндөө санаа зовохгүй байна” гэж тэр бичжээ.

10. Эгч дүүсээсээ ганцаараа ганц бие

“Кардашян-Женнер”-ийн гэр бүлийнхэн бүгд эзэнтэй. Коуртни Скотт Дисик (Scott Disick)-тэй мөнхийн “хайр-үзэн ядалт-хайр”-ын харьцаатай. Ким хатагтай Уэст болчихсон. Кайли Tyga-тай 3 жил болзож байна. Клое Тристан Томпсон (Tristan Thompson)-той учир ургуулсан гээд л… Harry Styles, Micheal B Jordan, ASAP Rocky нартай холбоотой байсан ч Кендалл ганц бие. Тийм болохоор л тэр жагсаалтын эхэнд бичигддэг юм.

11. Ким, Кендаллыг хамгийн халуухан нь гэж хэлсэн

Ким Кардашьян Уэст, Кендаллыг Кардашяны хаант улсын хатан хаан гэжээ. Шоуны үеэр Ким Кендаллын усны хувцастай папарацийн зургийг олж хараад энэ зураг нь өөрийнх нь саяхан төрсөн хүүхдийн нэр хүндийг хулгайлна гэж хэлээд зогсохгүй дүүгийнхээ сайхан биед атаархаж байгаагаа нуулгүй ярьжээ. Гэвч үүнээс өмнө Ким загвар өмсөгч дүү нь өөрөөс нь халуухан бүсгүйгээр тодорсонд цочирдсон болохыг хэвлэлийнхэн мэдсэн байсан юм.

12. Түүний орлого

Кайли өөрийн гэсэн хаант улстай байж болох ч Кендалл Женнар түүнээс 2 саяар илүү буюу 12 сая доллартай юм. Кайли өөрийн бизнесийнхээ санааг олох гэж нэлээн удсан бол Кендалл инстаграммынхаа төлбөртэй пост бүрээр 300000 доллар чимээгүйхэн цуглуулж байжээ. Эгч дүү хоёр бизнесийн хамтрагчид хэдий ч, Женнар хамгийн алдартай хүмүүс жишээ нь Эстий Лодер (Estee Lauder)-тай дотно байдаг юм.

13. Тэр бол “La Perla”

“Victoria’s Secret”-ийн тайзан дээр алхах гайхалтай хэрэг. Гэхдээ хамгийн шилдэг загвар өмсөгчид л “La Perla”-ийн нүүр царай болдог билээ. Энэ жил энэ үүрэг Кендаллд ноогджээ. Хувцас, дотуур хувцасны компанийн хавар/зуны коллекцод тэр зураг авахуулж, видео хийлгэж, цахим ертөнцөд шуугиан тарьсан юм. Женнерээс өмнө Naomi Campbell энэ эрхэм үүргийг хүлээж байсан юм. “La Perla”-ийн удирдлагууд Женнерийг бүхнийг татагч төрхнөөс нь болж онцгойлон сонгосон ажээ.

14. Тэр муу охин шиг хувцасладаг

Парис Хилтон (Paris Hilton) эхэн үедээ зөөлөн материалтай, гялалзсан хувцас өмсөх гэж ихээхэн зориг гаргасан бол Кендалл 21 насныхаа төрсөн өдрөөр HХилтоны хувцсыг бут цохисон юм. Женнер “Antoine Salameh”-ийн хийсэн “LaBourjoisie” шошготой 9000 долларын даашинзыг 21 насны төрсөн өдрөөрөө өмсчээ. Женнер энэ тачаангуй зургаа инстаграм дээрээ дахин тавьсан ба “Paris Hilton шиг” гэж бичжээ.

15. Түүний усны хувцас

Энэ зун тэрбээр өөрийгөө усны хувцасны хатан хаан гэдгээ нотолсон юм. Түүний борлосон бие “Vogue” сэтгүүлийн хуудсыг чимэх эсэх нь, “St.Barts”-ийн давалгааг эзэмдэх эсэх нь хамаагүй. Тэрний бикинитэй сэлфи эгч нараасаа олон лайк авсан нь л гол юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!