Ой тогтоолтын дэлхийн аварга Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Хятадын шилдгүүдийг ялж “Super Brain” шоу нэвтрүүлгийн ялагч боллоо

Ой тогтоолтын дэлхийн аварга, ОУ-ын Их мастер ихрүүд болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар БНХАУ-ын “Super Brain” шоу нэвтрүүлэгт оролцож ялагч боллоо.

Тэд “Super Brain” шоунд 3 удаа оролцон ялалт байгуулсан “Тархины хаан” буюу “Brain King” хочтой Cheng Zhi Qiang, 2022 оны Бүх Хятадын ой тогтоолтын АВАРГА, “Хийсвэр зураг” төрлийн Дэлхийн рекорд эзэмшигч Xu Yangran нарыг ялсан юм.

Шоу нэвтрүүлэгт Монгол, Хятад, Япон улсын тамирчид өрсөлдсөн бөгөөд олон оронтой тоог богино хугацаанд цээжээр бодох, гарагийг тодорхойлох, алганы хээг таних зэрэг даалгаваруудтай байв.

Сонирхуулахад 2016 онд “Super Brain” телевизийн шоу нэвтрүүлэгт Ой тогтоолтын спортын өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх оролцож ялалт байгуулж байжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!