Эдгээр аргыг хэрэглээд л шүдний өвдөлтийг ор тас мартсан шүү. Туршаад үзээрэй!

Шүдний өвдөлт бол хамгийн зовиуртай хэцүү өвдөлтүүдийн нэг гэдэгтэй хүн бүр санал нийлэх болов уу. Ядаж байхад яг шөнийн нойрыг хугасалж, оройн цагаар өвдөхийг нь яана! Харин та дараах аргуудыг хэрэгжүүлснээр энэ зовлонгоосоо ангижирч чадна.

1. Бүлээн давсны уусмал

Давс нь өвчин намдаах үйлчилгээтэй. Иймд халуун бүлээн усанд багахан давс хийгээд амаа зайлаарай! Шүд өвдсөнийх нь дараа бус, урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол зайлж байвал, таны шүдийг өвдөхөөс сэргийлнэ.

2. Хүнсний содагаар шүдээ үрэх

Сода нь бактер устгах давхар шүд цайруулах үйлчилгээтэй. Гэвч үргэлж содагаар шүдээ үрэх нь буйлыг цочроож, өвтгөх аюултай тул 7 хоногт 2-оос дээшгүй удаа угаагаарай! Мөн шүд өвдөж байх үедээ содагаар шүдээ зайлвал, өвдөлт намдаах тустай.

3. Мөсөөр жин тавих

Ялангуяа шүд өвдөж хавдсан үед мөсөөр ийн жин тавьбал хавдар удалгүй бууж, өвдөлт намддаг. Өвдөж байх үедээ 15 минут жин тавьж 15 минут завсарласны дараа үйлдлээ хэд хэдэн удаагийн давтамжтай хийгээрэй. Өвдөлт болон хавдалт удалгүй намжих болно.

4. Ванилийн ханд

Хэрэв таны гэрт ванилийн ханд байвал, хөвөнд шингээгээд өвдөж буй шүдэндээ 15 минут орчимтой зуувал өвдөлт намдах болно. Мөн хавдрыг хариулахад ч тустай.

5. Бензокаин

Мөн эмч нар өвдөж байгаа шүдэнд бензокаиныг санал болгодог. Энэ нь шүдний өвдөж байгаа хэсэгт шууд нөлөөлдөг бөгөөд тухайн газрыг халдваргүйжүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Гэвч 12 хүртэлх насны хүүхдүүд маш болгоомжтой хэрэглэх ёстой.

6. Цайны ханд

Төрөл бүрийн цайны ханд нь шүдний өвдөлт, хавдрыг намдаах үйлчилгээтэй байдаг. Ялангуяа бүлээн хар цай нь хавдрыг бууруулж, өвчнийг маш сайн намдаадаг.

7. Сармисны ханд

Ялангуяа бидний эмээ, өвөө нар шүдний өвдөлтөндөө сармисыг түлхүү хэрэглэдэг. Өвдөж буй шүдэндээ сармис зуух, шүүсийг нь дусаах, хөвөнд шингээсэн хандыг зуух зэргээр арга хэмжээ аваарай. Хэрэв сармисны ханд дэндүү хурц санагдвал, бага зэргийн оливийн тостой хольж болдог.

8. Турмерикээр амаа зайлах

Тус халуун чанарын ургамал нь үрэвсэл намдааж, халдваргүйжүүлэх үйлчилгээтэй. Мөн бүхий л өвчнийг анагаах, бактерийг дарангуйлдаг. Та ердөө хэдхэн чимх нунтгийг бүлээн усанд уусгаж, амаа зайлаарай!

9. Гааны навч

Гааны навч нь хоолойн болон шүдний өвдөлтөнд онцгой тустай. Цор ганц өвчнийг намдаагаад зогсохгүй, сэнгэнэсэн сайхан мэдрэмжийг өгөх болно. Та тус навчийг 15-20 минутын турш зуугаарай.

10. Хөлдөөсөн өргөст хэмх

Хөлдөөсөн өргөст хэмх нь шүдний өвдөлтийг маш түргэн намдаадаг. Иймд та өвдөж буй хэсэгтэй жин тавиад үзэхэд гэмгүй юм.

11. Сонгино

Сонгино сармисны амт, үнэр нь таагүй санагдах боловч, өвчний эдгэрэлт, шүдний өвчинд сайнаар нөлөөлдөг. Эдгээр нь тухайн хэсэг газрын бактерийг устгаж, өвдөлтөнд тустай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!