“The Glory” цувралын гол дүрийн жүжигчдийн талаарх сонирхолтой баримтууд

Netflix-ийн шинэхэн цуврал болох “The Glory” өнгөрсөн онд гарсан даруйдаабогино хугацаанд өндөр амжилт үзүүлээд байгаа билээ.

Тус кинонд Сон Хе Кё, Ли До Хюн, Пак Сун Хүн зэрэг өндөр зэрэглэлийн жүжигчид гол дүрийг бүтээсэн юм. Киноны зохиолчоор алдарт Ким Юн Сок ажилласан байна.

“The Glory” цуврал нь үзэгчдийн хүртээл болоод дөрөв хоносон даруйдаа Netflix-ийн шилдэг үзэлттэй 10 киноны тавдугаарт жагссан бөгөөд тус цувралын эхний бүлэг нь 8 ангитай ба хоёрдугаар улирал нь энэ сард нээлтээ хийхээр төлөвлөсөн байна.

Киноны үйл явдалд, Сургуульд байхдаа дээрэлхүүлж сэтгэл санааны хувьд маш том гэмтэл авсан авсан охины тухай өгүүлнэ.

Тэрбээр өөрийг нь дээрэлхдэг байсан хүүхдүүдээс өшөө авахын тулд нарийн төлөвлөгөө боловсруулдаг. Уг киноны зохиолч нь Descendants of the sun, Guardin зэрэг киног бичиж байсан Ким Юн Сок ажиллажээ.

Тэрбээр гол дүрийн жүжигчин Сон Хе Кё өдгөө 41 настай хэдий ч яг л 20 настай охин шиг залуу байна хэмээн олон нийт магтсан байна. Тэрээр 2016 онд “Нарны үр сад” кинонд тоглох үеэрээ өөрөөсөө дөрвөн насаар дүү жүжигчин Сон Жүн Китэй дотносож, 2017 онд гэрлэж байсан ч 2019 онд салсан юм.

Мөн гол дүрийн жүжигчин Лим Жи Ён нь тус киногоороо сүүлийн үед олны хараанд  багагүй өртөөд байгаа билээ. Тэрээр бодит амьдрал дээрээ энэхүү киноны дүрээсээ тэс өөр нэгэн бөгөөд энэ нь түүний жүжиглэлт үнэхээр сайн болохыг илтгэж байна.

Тэрбээр тус кинонд эсрэг дүрийг бүтээж байгаа ч бодит амьдрал дээр маш сайхан сэтгэлтэй гэдгээрээ алдартай нэгэн юм. Жүжигчин Лим Жи Ён нь 1990 оны зургадугаар сарын 23-нд төрсөн бөгөөд энэ жил 33 нас хүрнэ.

Ахлах сургуульд нэг анги байсан хүүхдүүд нь Жи Ёнийг эелдэг зан чанартай гэж тодорхойлсон. Сургуулийн аялал, үйл ажиллагаанд сайн дураараа хөтлөгчөөр ажилладаг байжээ.

Лим Жи Ён EXO хамтлагийн гишүүн Сухотой хамт нэг коллежид суралцдаг байжээ. Түүний ахлах сургуулийн төгсөлтийн зураг цацагдаж олны анхаарлын төвд орж байв.

2014 онд тоглосон “Obsessed” нэртэй кино нь түүний анхны гол дүр байсан. Түүнээс өмнө маш олон кинонд туслах дүрд тоглож байжээ. ‘Obsessed’ киноны дүрээрээ ‘Beaksang Arts Award’-аас ‘Шилдэг шинэ жүжигчин’ шагналыг авсан.

Түүнээс хойш тасралтгүй драма, кинонд тоглосоор энэ жил ‘The Glory’ кинонд жүжигчин Сон Хе Кётой хамтран тоглосон юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!