Жүжигчин Д.Хүрэлхүүгийн охид болох Намуун, Сүрэн нар ээждээ цоо шинэ автомашин бэлэглэжээ

Жүжигчин Д.Хүрэлхүү Х.Намуун болон Х.Сүрэн нэртэй үзэсгэлэнт хоёр охинтой. Тэрээр том охин Х.Намууны хамт “Тагнуулч аав” кинонд хамт тоглож байсан бол бага охин Х.Сүрэнгийн хамт “Асрагч аав” хэмээх кинонд тоглосон билээ.

Түүний том охин Х.Намуун аавынхаа шинэхэн кино уран бүтээлийг ивээн тэтгэж байсан бөгөөд “Wolarsen” нэртэй гоо сайхны брэндээ гарган тун ч амжилттай яваа юм.

Жүжигчин Д.Хүрэлхүүгийн охид энэ удаад ээжийгээ баярлуулж цоо шинэ автомашин бэлэглэсэн бөгөөд Х.Намуун өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах зүйлсийг бичжээ.

Тэрээр: “Өнөөдөр миний хамгийн том мөрөөдлүүдийн маань нэг биеллээ оллоо гэж ккк. Ээж аавыгаа баярлуулах хүн болгонд л үнэхээр гоё байдаг байх. Хамгийн сайхан бүхнийг өгч байхыг үргэлж хичээх болноо” гэсэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!