Монголын 3х3 сагсанбөмбөгийн эрэгтэй шигшээ баг АЗИЙН АВАРГА боллоо

3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 2-нд Сингапур улсад зохион байгуулагдаж байгаа билээ.

Монголын эрэгтэй сагсан бөмбөгчид түүхэндээ хоёр дахь удаагаа тивийнхээ аваргаар тодорлоо.

Алтан медалийн төлөөх тоглолтод сүүлийн 3 удаагийн Азийн аварга Австралийн багтай тоглож 21:18-аар илүүрхэж хожлоо. Мөн шигшээ багийн тамирчин Д.Дэлгэрням шигшээ тоглолтын MVP буюу үнэ цэнэтэй тоглогчийн шагналын хүртлээ.

Монголын эрэгтэй баг 2018, 2019 оны Азийн аваргын финалд Австралид хожигдож байсан бол гурав дахь удаагийн уулзалтаар буюу зургаан жилийн дараа тивдээ дахин түрүүллээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!