Бордсон хурганы мах худалдаанд гарлаа

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл Малчдын орлогыг бууруулахгүйгээр бэлчээрийн даацад тохирсон мал үржүүлж бэлчээрээ хамгаалах чиглэлээр хонины аж ахуйг уламжлалт маллагааны аргатай хослуулан эдийн засгийн эргэлтэд оруулж, өрхийн амьжиргааг сайжруулах “Хурга махлуулах” арга туршлагыг төслийн зорилтот Баянхонгор, Архангай, Говь-Алтай аймгийн 9 сумын малчдын бүлэгт нэвтрүүлж байна.

ТӨР-ХУВИЙН ХЭВШИЛ-НУТГИЙН ИРГЭДИЙН ТҮНШЛЭЛИЙН ХҮРЭЭНД 2023 оны 10-р сарын 27-ний өдрөөс сарын хугацаанд ХУД-ын Лавай худалдааны төвд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах ба худалдааны үеэр энэхүү хурганы махыг худалдаалах юм.

Гарал үүсэл тодорхой, эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцсэн, энэхүү хурганы мах нь 7,8 сартай боловч амьдын жин 50 кг орчим хүрч байгаа юм. Энэхүү хурганы махыг амтлах боломж Улаанбаатар хотын иргэдэд үүсч байгаа бөгөөд цаашдаа Лавай төв дээр тогтвортой нийлүүлэлт хийж борлуулт хийн ажиллахыг эрмэлзэж байгаа юм.

Веб: mn.ensure.mn

Имэйл: info@ensure.mn

Утас: 98281144

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!