Эрэгтэй хүнтэй болзохоосоо өмнө заавал мэдэж байх ёстой 10 зүйл

Бүсгүй танд аминчлан захихад, шохоорхсон залуутайгаа болзоонд явахаас өмнө дараах зүйлсийг заавал мэдэж аваарай! Амьдрал, цаг хугацаа, зүрх сэтгэл бүхэн хязгаартай тул, танд тохирохгүй нэгний төлөө бүхнээ зориулах дэндүү хайран шүү дээ.

1. Хамгийн түрүүнд та тухайн залуугийнхаа гэр бүлийг судлах хэрэгтэй. Мөн тэдний хоорондын харилцааг ч анзаарахад гэмгүй. Таны дурласан залуу, ямар айл, гэр бүл айлд хүмүүжсэн болохоос их зүйл шалтгаалдаг гэдгийг бүү мартаарай!

2. Тэр хэр сайн сонсогч болохыг ч мөн шалгаарай! Бүсгүйчүүдийн сэтгэл зүй, онцлог нь эрчүүдээс хамаагүй өөр. Тэд өөрт нь тулгамдсан асуудал бэрхшээлийг хэн нэгэнд хэлж байж л тайтгардаг. Гэтэл таны сонгосон залуу, үгийг танд ойшоохгүй огт сонсохгүй бол мэдээж хэцүү шүү дээ.

3. Утас, хэтэвч хувийн зүйлсэд хэт их ач холбогдол өгч, бусдаас нууж байгаа эсэхийг ч мөн харах хэрэгтэй. Хамтдаа байхдаа таниас бүгдийг нууцалж, харилцаандаа хана босгоод байвал байдлыг улам дордуулна гэдгийг санаарай!

4. Тантай хамт байхдаа юунаас ч санаа зовохгүй, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ танилцуулж байвал, тэр залуу ирээдүйгээ тантай хамт байгаагаар төсөөлж байгаагийн илрэл юм. Харин эсрэгээрээ юм бүхнээс таныг нуугаад байвал, эртхэн зайгаа барьсан нь дээр гэж зөвлөе!

5. Юу ч тохиолдсон таны талд байж, бүхнээс сөрж хамгаалж байвал итгэл даахуйц эр хүн байхыг илтгэнэ. Амьдралын хэцүү бэрхийг тантай хамт туулах залуу байхыг үгүйсгэхгүй юм шүү.

6. Бүсгүй таныг хорвоогийн хамгийн сайхан эмэгтэй мэтээр ярьж, хүндэлж, үйлдлээрээ харуулж байвал, танд хамгаас хайртай, хүндэлдэг болохыг илрэл юм.

7. Таны сонирхдог уулздаг залуу тань, ирээдүйгээ тантай хамт байгаагаар төсөөлж, ярьдаг уу. Эсвэл зүгээр л түр зуурын учрал мэтээр хүлээн авч, зайгаа барьж байна уу. Энэ бүхнийг сайтар бодож тунгаасны дараа л эцсийн шийдвэрийг гаргаарай!

8. Өөрөөс нь өөр хэн ч таныг хайрлаж, хүндэлж чадахгүй хэмээх бардам зантай эрчүүд тэр чинээгээрээ таныг хайрлаж болно. Гэхдээ хоосон амнаас цаашгүй залуус олон тул та дурлалдаа хэт авталгүй, эрүүл ухаанаар нэг бодоод үзээрэй!

9. Бүсгүй таныг үргэлж эрх дураар тань орхиж, хувийн орон зайг тань хүндэлдэг мөн хөгжих боломжийг хязгаарладаггүй бөгөөд тэр хэмжээгээр анхаарал халамж тавьдаг бол та түүнд эргэлзэлгүйгээр итгэж болно.

10. Өөрийн бодол санаагаа нуулгүй хэлж, таньтай үргэлж ярилцдаг, бүхнийг зөвлөж хамтдаа хийдэг бол тэр залуу хангалттай итгэл даахуйц юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!