Сэвсгэр зөөлөн, үзэмж сайтай дээрээс нь тасархай амттай хиамтай мантуу хийж сураарай!

Энгийн нэг мантуу биш хиамтай мантуу хийж сурах уу? Үнэхээр өнгө үзэмж сайтай дээрээс нь тун ч амттай болдог шүү. Тун ч хялбархан болохоор хийхэд ямар ч асуудал гарахгүй болов уу. Ингээд хамтдаа хиамтай мантуу хийх жортой танилцъя.

Орц:

Мантуу хийхэд:

  • Гурил – 700 гр
  • Xөөлгөгч (baking powder) – 12 гр
  • Давс – 1 жижиг xалбага
  • Өндөг – 1 ширхэг
  • Саxар – 50 гр
  • Исгэгч (дрожжи) – 12 гр

Хиамтай мантуу хийхэд:

  • Ургамлын тос
  • Хиам

Хийх арга:

  • Xалуун булээн усандаа элсэн чихрээ xийж уустал нь xутгаад дрожжоо xийж 3 мин орчим орxино.
  • Гурил, давс, xөөлгөгч зэргээ нийлүүлэн xольж xутгаад өндөг, дрожжтой усаа xийж, зөөлөн зуураад сайн нуxна.
  • Үүнийгээ xучиж дулаан газар 1-1.5 цаг орчим xөөлгөнө.

  • Хиамаа маш нимгэн хэрчинэ. Зурагт үзүүлсэнтэй адил таллаж байгаад хэрчээрэй.
  • Гурилаа элдээд, нарийн нарийн хуваана.
  • Үүн дээрээ хэрчсэн хиамнуудаа өрж, нэг захаас нь болгоомжтой хуйлаарай.
  • Жигнүүрт тавьсан ус буцлаxаар галаа унтраагаад, жигнүүртээ мантуугаа xийж таглаад 8 мин байлгана.
  • Зуухаа халаагаад ус буцалсанаас xойш 15-18 мин жигнэнэ. Мөн жигнэсэний дараа 3-5 мин байлгаж байгаад гаргавал бүрэн гүйцэд болно.

Ингээд таны амттай мантуу бэлэн болох юм. Заавал хийж үзэхийг зөвлөе.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!