Заавал угааж хэрэглэх ёстой болон угаах шаардлагагүй 10 хүнс

Бид хүүхэд байхаасаа л аав ээж, ах эгчийнхээ зааварчилгаагаар зарим хоол хүнсийг угааж хэрэглэдэг шүү дээ. Гэвч тэдгээр бүтээгдэхүүний заримыг угааснаар, ашигтай бодисуудыг устгадаг байна. Харин эсрэгээрээ зайлсшгүй угаах ёстой хүнсний бүтээгдэхүүний угаахгүй хэрэглэснээр, эрүүл мэндээ хохироож байдаг аж. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Угааж болохгүй 5 хүнсний бүтээгдэхүүн

1. Өндөг

Өндөгний гадна бүрхүүлд маш өвөрмөц элемэнт байдаг бөгөөд тэр нь хүний биед маш сайнаар нөлөөлдөг байна. Тиймээс өндгийг чанаж болгохдоо усаар угаах хэрэггүй бөгөөд ингэвэл, хэрэгтэй бодис нь алга болдог аж.

2. Тахианы мах

Тахианы махыг хэрэглэхээсээ өмнө угаавал, амт чанар тослог байдал гээд бүгд юу ч үгүй алга болдог. Тиймээс тахианы махыг угаалгүйгээр шууд болгож хэрэглэвэл илүү амттай байх болно. Ялангуяа угаасан тахианы махны шөл амтгүй, сулбагар болдог.

3. Мах

Тахианы махны адилаар махыг усаар угааж цэвэрлэх нь, тослог болоод амт чанарыг муутгадаг. Иймд хэрэв мах бохирдсон бол хэсэг газрыг хутгаар огтолж хаях, эсвэл салфеткаар арчиж аваарай.

4. Гоймон

Бид гоймонг чанасаных нь дараа шүүж, сойгоод салат хоолондоо өргөнөөр хэрэглэдэг. Тэгвэл шөлтэй хоол хийхдээ, гоймондоо заавал угаалгүй, буцалж буй усандаа шууд хийж байгаарай! Ингэснээр таны хоол илүү амттай бас эрүүл болох болно.

5. Төрөл бүрийн мөөг

Мөөгийг ч мөн хоолонд хэрэглэхийн өмнө угааж цэвэрлэх шаардлагагүй байна. Харин бохир хэсгийг хутгаар авсны дараа, салфеткаар шороог нь арчаарай.

Заавал угаах ёстой 5 хүнсний бүтээгдэхүүн

1. Жимс болон Ногооны хальс

Та жимс болон ногооны хальсыг зайлшгүй угааж байж хүнсэндээ хэрэглэж, идээрэй. Ийн цэвэрлэхдээ зүгээр л усаар цэвэрлэхэд хангалттай бөгөөд ямар нэгэн саван бодис хэрэглэх шаардлагагүй юм. Хэрэв угаагч бодисоор угаасан бол сайтар зайлсны дараа, арчисны дараа идэхийг зөвлөе!

2. Даршилсан ногоо

Даршилж, нөөшилсөн ногоог хэрэглэхийн өмнө заавал цэвэр усаар зайлах хэрэгтэй. Учир нь тус бүтээгдэхүүнд хугацаа уртасгагч бодис их хэмжээгээр орсон байна. Эдгээр нь бидний биед сайнаар нөлөөлөхгүй тул анхаараарай!

3. Хальслах шаардлагагүй жимс, ногоо

Тарвас, гадил, хулуу, манго гэх мэт хүнсний болон жимс ногоог хэрэглэхийн өмнө та зайлшгүй усаар сайтар угаасан байх хэрэгтэй. Эс бөгөөс гэдэсний ямар нэгэн өвчин тусаж болзошгүй юм.

4. Самар

Бүхий л төрлийн самрыг та хэрэглэхийн өмнө зайлшгүй угааж, цэвэрлэсэн байх шаардлагатай байна. Эс бөгөөс мөн л гэдэсний төрөл бүрийн халдварт өвчнөөр өвчилж болзошгүй.

5. Хатаасан жимс

Хатаасан жимсийг гаргаж авахын тулд маш хурц нарны туяанд байлгах шаардлагатай байдаг. Иймд жимсний гадаад бүрхүүлд хорт бодис хуримтлагддаг аж. Тиймээс та хатаасан жимс, ногоо хэрэглэхийн урьд зайлшгүй угааж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!