Ээжийн маань нүүрний арьс толигор, үрчлээсгүй байдаг нууцыг хүн бүр асуудаг. Тэр нууцыг нь би танд хэлж өгье!

Үрчлээс тогтож, арьс хуурайшина гэдэг нь хүн бүрийн хувьд тулгамдсан асуудал байдаг. Харин үүнийг мөнгө төгрөг зарцуулж, цаг заваа гарздалгүйгээр хялбархан шийдэж болох маскыг зөвхөн танд дуулгахаар бэлтгэлээ.

1. Хэрхэн бэлтгэх вэ?

Орц:

  • Хүнсний сода – 3 цайны халбага
  • Зөгийн бал – 1 аяга
  • Е витамин
  • Нунтаг шанцай – аяганы дөрөвний нэг
  • Сүү – 4 аяга

Бэлтгэх арга: Бүх орцоо нийлүүлж, өтгөртөл нь хутгаарай.

2. Хэрхэн хэрэглэх вэ?

Бэлтгэсэн зуурмагаа угааж, цэвэрлэсэн нүүр болон хүзүүндээ түрхэнэ. Ингэхдээ нүд болон амандаа түрхэхээс сэргийлээрэй. Ойролцоогоор 15-20 минут байлгасны дараа нүүрээ бүлээн усаар угааж, цэвэрлэх хэрэгтэй.

Та маскаа угааж цэвэрлэсний дараа арьс тань илүү өнгөлөг, чанга болсон байхыг анзаарах юм. Долоо хоногт 2 удаа хэрэглэхэд хангалттай.

Анхаарах зүйлс: Та маскаа түрхэхээс өмнө нүүрээ сайтар угаасан байх ёстойг анхаараарай. Мөн та хэт эмзэг арьстай бол зөгийн бал, шанцайны оронд өндөгний шарыг ашиглаж болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!