Өвлийн малгай ороолтоо, дулаан бас дэгжин зүүх 10 арга

Цас бударч, салхи сэвчигнэсэн өвлийн улиралд л бид дулаан малгай, ороолтоор биеэ хүйтэн жавраас хамгаалж чаддаг шүү дээ. Гэвч сүүлийн үед эдгээрийг зөвхөн дулаан явах бус, гоё харагдах үүднээс ч зүүж, өмсөх болсон. Тэгвэл бид та бүхэндээ өвлийн малгай ороолтоо хэрхэн загварлаг бас дулаан өмсөх тухай шинэлэг 10 санааг дуулгая!

1. Ороолтоо сул, задгай орхих

Тус аргыг та намар сэрүүний улиралд илүүтэй хэрэгжүүлбэл, тохиромжтой санагдлаа. Ялангуяа пальто, урт хүрмэн дээр илүү дэгжин харагдана. Ороолт тань зузаан, өргөн байх нь илүү тохиромжтой.

2. Хагас ороох

Ороолтны тухайд мөн л өргөн, зузаан байвал илүү сүрлэг, бас дэгжин харагдана. Энэ нь зөвхөн пальто гэлтгүй, богино хүрэм, үслэг эдлэл дээр ч мөн гоё харагдана.

3. Бүтэн ороох

Нимгэн хэрнээ өргөн ороолтыг ингэж ороох нь илүү зохимжтой байдаг. Ийн ороох нь дулааныг илүү барих, хоолойд салхи оруулахгүй даваа талтай бөгөөд таныг дэгжин харагдуулна. Зурган дээр үзүүлсэн шиг өнгө дагуу эсвэл хувцастайгаа уусгалттай өнгөөр жигдрүүлж болно.

4. Ороолтоо сул орхиж, бүсээр бүслэх

Мөн л нимгэн урт, өргөн төрөл бүрийн өнгөтэй ороолтоор та зурагт үзүүлсэн байдлаар ингэж ороож болно. Ингэж ороосноор таны зүүсэн ороолт, хүрэмний тань нэг хэсэг мэт уусч, маш дэгжин харагдуулдна.

5. Зөрүүлж ороогоод, бүсээр бүслэх

Дээрх аргаас ялгаатай нь ингэж ороох нь мөр болоод гарыг дулаан байлгана. Нөгөөтэйгүүр том ороолтоор ингэж ороох нь пальто болон хүрэмний үүргийг ч мөн давхар гүйцэтгэнэ. Иймд та гадаа температураас шалтгаалж, ороолтны зузаан нимгэнийг тохируулаарай!

6. Гогцоодож ороох

Гогцоодож ороох нь, таныг маш энгийн хэрнээ өвөрмөц харагдуулж чадна. Төрөл бүрийн хувцаслалтан дээр зохицох тул, та өөрийн уран сэтгэмжээр баяжуулан ороогоорой.

7. Битүү ороолт

Ялангуяа залуучууд, өсвөр насныханд илүү тохиромжтой. Та өөртөө байгаа ороолтын үзүүрийг нийлүүлэн бөхөлсний дараа ийн ороож болно. Эсвэл сүлбээрэн зүү ч ашиглаж болох юм.

8. Давуулж ороох

Ингэж ороохдоо та цамц, эсвэл хүрэмтэйгээ ороолтныхоо өнгийг нийлүүлэхийг хичээгээрэй! Тэгвэл илүү чамин, хээнцэр харагдах боломжтой. Мөн аль болох олон өнгийг хооронд нь холиод хэрэггүй.

9. Биеэ ороох

Мөр болон цээж хэсгийг бүтэн ороож ороох хэлбэрийг хэлнэ. Цамц болон пальтоны гадуур ингэж ороох нь дулаан байдалд тустайгаас гадна, таныг илүү загварлаг, залуу харагдуулдаг.

10. Ороолт ороох загварууд

Ялангуяа өвлийн улиралд илүү тохиромжтой. Малгайгаа орхисон үедээ ороолтоороо ингэж давхар малгайг орлож болно. Дулаахан загварлаг, маш дэгжин харагдуулна гэдэгт итгэлтэй байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!