Нүүрээ хэрхэн төгс будаж сурах вэ?

Нүд бол сэтгэлийн толь учраас охид бүсгүйчүүд маань нүдээ том харагдуулахыг хүсдэг бөгөөд үүнийг гайхах хэрэггүй юм. Учир нь зөв, сайхан будсан нүд ямагт бүсгүй хүнийг чимэх нэг чимэг болж байдаг билээ. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ нүдээ сайхан харагдуулах аргуудаас хуваалцъя.

1. Хөмсгөө тодруулах

Сайхан хөмсөг бол нүүрний чимэг. Та хөмсөгний харандаа, тос, сүүдэр ашиглаж болох юм.

2. Гэрэлтүүлэг

Гэрэлтүүлэг таны арьсыг гялалзуулж өгнө. Нүдээ сайхан харагдуулахын тулд хөмсгөө контордож, нүднийхээ дотор талыг гэрэлтүүлгээр будаарай.

3. Сум зурах

Сум хэзээ ч хоцрогдохгүй. Тийм болохоор нүдний харандаагаа яг одоо аваад нүдээ тойруулаад будаарай. Сайхан харагдана шүү.

4. Smoky будалт хийх

Smoky будалт бол нүдний будалтууд дотроос хамгийн алдартай нь. Шөнө өдрийн алинд ч тохиромжтой ба нүдийг том, сайхан харагдуулдаг.

5. Цагаан харандаа

Нүдээ том харагдуулахын тулд нүднийхээ дотор талын булангуудыг цагаан харандаагаар будаарай. Харин тодруулъя гэвэл нүднийхээ зовхийг гадна талаас нь дотогш нь чиглүүлэн цагаан харандаагаар будаарай.

6. Сормуус дэрвийлгэх

Сормуус дэрвийлгэгч ашиглавал сормуус тань төрөлхийн дэрвэгэр юм шиг харагдах болно.

7. Сормуусаа уртасгах

Сормуусаа урт харагдуулахын тулд дээшээ харж байгаад сормуусныхаа угнаас эхлүүлэн будаарай.

8. Уруулын будаг

Нүдээ том харагдуулмаар байвал тод өнгөтэй будгаар уруулаа будах хэрэггүй. Гялалзсан уруул өнгөлөгч, эсвэл биеийн өнгөтэй уруулын будаг хамгийн сайхан сонголт болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!