Хүмүүс яаж мөнгөө өсгөөд, амьдралаа дээшлүүлээд байдгийг би ойлгодоггүй байлаа. Харин үүнийг мэдсэний дараа бүх зүйл өөрчлөгдсөн!

Магадгүй хүн бүхэн л санхүүгийн эрх чөлөөнд хүрч, дутагдах гачигдах зүйлгүй сайхан амьдрахыг хүсдэг. Гэвч ингэлээ гээд санаснаар болохгүй нь олонтаа. Бид энэ удаагийнхаа нийтлэлээр та бүхэндээ ухаалаг хүмүүсийн мөнгөө өсгөх арга барилтай танилцуулъя.

1. Аливааг хэт хуучирахаас нь өмнө шинэчилж бай

Та анзаарч байсан бол мөнгөтэй хөлчсөн хүмүүсийн гэр гял цал, тавилгууд нь бараг шинээрээ байдаг. Учир нь тэд ямарваа тавилга, эд зүйл, цахилгаан бараа, машиныг хэт хуучирахаас өмнө зарж, байгаагаа илүү сайжруулаад авдаг гэсэн үг юм. Юмс бүхэн өөрийн гэсэн эдэлгээний цаг хугацаатай бөгөөд тэр нь дуусахад бүр мөсөн үнэгүйдэж, хэрэглээнээс гардаг.

2. Зээлийн карт хэрэглэхээс аль болох зайлсхийдэг

Мэдээж маш чухал яаралтай үед зээлийн карт танд хэрэг болох нь ойлгомжтой ч, ухаалаг тооцоотой хүмүүс зээлийн картнаас аль болох зайлсхийдэг. Учир нь тэд үр ашиггүй эргэн төлөлтөөс холхон байхыг хүсдэг учраас тэр шүү дээ.

3. Чанаргүй зүйл авч, мөнгөө дэмий үрдэггүй

Тэд үргэлж үнэтэй брэнд бараа бүтээгдэхүүн авдаг нь цор ганц хүсэл сонирхолтой нь хамааралтай зүйл биш. Учир нь тэд нэг удаа өөртөө хөрөнгө оруулалт хийж, түүнийхээ ашгийг олон жил хүртэхийг хүсдэг. Харин хямд барааны хувьд үнэ шигээ эдэлгээ, богино настай байдаг байна.

4. Эрүүл мэнддээ өндөр ач холбогдол өгдөг

Мөнгөтэй, ухаалаг хүмүүс эрүүл мэнд өөрт нь ямар чухал зүйл болохыг ойлгодог. Тиймээс ч биеэ муутгаж, эм тариа, эмчилгээний зардал гарахаас урьтаж, эрүүл мэнддээ сайтар анхаардагтай нь холбоотой. Эс бөгөөс эрүүл мэнддээ хэдэн зуун саяыг зарцуулах хэрэгтэй болно шүү дээ.

5. Байгаа зүйлийнхээ үр ашгийг үргэлж гаргадаг

Ухаалаг хүмүүс үнэ хүрэх, өөрт нь мөнгө авчрах зүйлийг хэзээ ч үнэгүйдүүлдэггүй. Тиймээс сул газар, үл хөдлөхөө үргэлж түрээслүүлж, тогтмол орлоготой байдаг байна.

6. Эрдэм номд цаг гаргана

Боломж бололцоо, цаг зав байх л юм бол тэд үргэлж суралцаж, өөрсдийгөө хөгжүүлж байдаг юм. Тиймдээ ч өөр илүү олон боломжийг өөртөө нээж байдаг гэсэн үг, Нэг ёсондоо өөрийгөө дундаршгүй эрэлт хэрэгцээ хэмээн үзэж, үр ашигтайгаар биеэ дайчилдаг.

7. Гэр бүл, найз нөхөддөө мөнгө зээлэхээс илүүтэй банкинд хадгална

Та анзаарч байсан бол чадварлаг бизнесмэн, ирээдүйтэй залуус гэр бүлийнхэн, ойр дотны нэгэнтэйгээ хөрөнгө мөнгөний хэрүүл хийдэггүй. Учир нь тэд тийм нөхцөл байдал үүсэх боломжийг хэнд ч өгдөггүй аж.

8. Олон зүйлд өөрийгөө сорьдог

Бизнесийн ухаантай залуусыг та арай гэртээ шигдээд суудаг хэмээн бодсон юм биш биз? Тэд хийж болох, ирээдүйтэй гэж үзсэн бүх зүйлдээ өөрийгөө дайчилж чаддаг байна.

9. Эцэст нь дэмий зүйлд мөнгө үрэлгүй, өөрөө хийхийг илүүд үзнэ

Илүү хялбараар тайлбарлавал, тэд өөрөө хийсэн, үнэтэй газар орсон ялгарахгүй зүйлсэд мөнгө төлөхгүй. Иймд өөрийн нөөц бололцоогоо дайчилж, хийхийг илүүд үздэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!