Өвлийн улиралд спортоор хичээллэхдээ юу анхаарах хэрэгтэй вэ?

Хүйтэн сэрүүний улирал, тэр дундаа өвөл спортоор хичээллэхэд танд хэд хэдэн анхаарах ёстой зүйл бий. Та болоод таны эргэн тойрны хүмүүс спортоор хичээллэх бол та дараах зүйлсийг амжиж дуулгаарай!

1. Эхлээд төлөвлө

Юун түрүүнд та дасгал хийх газар, хийх дасгал, маршрут зэргээ урьдаас төлөвлөчихвөл бүх зүйл илүү амар байх болно. Ийн төлөвлөснөөр дараа дараагийн удаа илүү туршлагатай, бүтээмжтэй байх болно шүү.

2. Нарлаг, дулаан өдрийг сонго

Хичнээн өвлийн улирал ч гэсэн та аль болох нарлаг, салхи багатай, дулаахан өдрийг сонгож спортоор хичээллэх хэрэгтэй. Ингэвэл сэтгэл санаа ч мөн дагаад сайхан болно гэдгийг санаарай.

3. Хэлхэгэр, сул, зузаан хувцаснаас зайлсхий

Хувцасны шүүгээгээ уудлаад дасгал хийхэд тохиромжтой ямар хувцас байгааг хараарай. Хэрэв та хуучны хэлхэгэр, том, эв хавгүй хувцас өмсөх гэж байвал хэрэггүй. Харин түүний оронд бие барьсан хэрнээ суналт сайтай, хөлс гадагшлуулалт сайтай спорт хувцсыг сонгох нь зөв.

4. Өглөөгүүр хичээллэ

Спортоор хичээлэхэд хамгийн тохиромжтой цаг бол өглөөгүүр байдаг. Хүн цөөтэйн дээр, агаар нь ч шинэхэн сайхан байна. Гэхдээ дулаан хувцсаа өмсөхөө мартав аа!

5. Хамтрагч олох

Ямар нэгэн спорт, арга хэмжээнд ганцаараа бус хамт олон, найз нөхдөөрөө хичээллэвэл илүү үр дүнтэй, бүтээмж сайтай байх нь бий. Тиймээс та спортоор хичээллэхдээ сайн найзтайшаа цуг хийвэл илүү үр дүнтэй юм шүү.

6. Спорт зааланд хичээллэх

Хүйтэн сэрүүний улирал учраас та өвчин авахгүйн тулд аль болох дотор, зааланд хичээллээрэй! Ингэвэл та илүү үр бүтээлтэй дасгал сургуулилт хийхээс гадна, мэргэжлийн багшийн зөвлөгөөг давхар авах тустай.

7. Хөгжилтэй байгаарай

Зөвхөн зааланд гэлтгүй өдөр тутамдаа эрч хүчтэй, идэвхитэй байвал та хүссэн үр дүндээ хурдан хүрэх болно. Мөн заавал хүчний спорт гэлтгүй, бассейн, бүжиг, иога зэргийг сонирхоод үзээрэй!

8. Өдөр тутамдаа хичээллэ!

Гэрийнхээ шатаар дээшээ доошоо гүйх, дэлгүүр хэсэх, үсрэх, гэрээ цэвэрлэх, бүжиглэх гэх мэтээр үргэлж эрч хүчтэй идэвхитэй байгаарай. Энэ нь танд эрч хүч, инээд хөөрийг бэлэглэх юм.

9. Аль болох эрүүл хооллоорой

Дасгал хөдөлгөөн хийхээс гадна, таны хийх ёстой хамгийн чухал зүйл бол эрүүл зөв хооллолт билээ. Иймд өөртөө хэрэгтэй, ашигтай амин дэмээр баялаг хоол хүнсийг үргэлж хэрэглэж хэвшээрэй.

10. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав

Та биеийнхээ ямар хэсгийг засах болон юугаар хичээллэвэл илүү ашигтай тухай мэргэжлийн багш, дасгалжуулагчаас аваарай. Ингэвэл богино хугацаанд үр дүнтэйгээр бие галбираа өөрчилж, эрүүлжих болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!