Биеийг эрч хүчээр сэлбэж, дархлаа дэмжих 7 жүүс

Өвөл, сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан бид та бүхэндээ олон төрлийн амин дэмээр баялаг, маш амтлаг органик жүүсийг хэрхэн бэлтгэх тухай хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

1. Цитрусны төрлийн жимс

Мэдэж байгаачлан тус төрлийн жимснүүдэд С амин дэм маш ихээр агуулагддаг. Энэ нь биеийн дархлааг дэмжихээс гадна ханиад томуугаас таныг хамгаална. Та эдгээр жимсийг холигчинд хийж, дараа нь бага зэрэг зөгийн бал нэмээд амтархан уугаарай!

2. Амтлаг хэрнээ халуун жүүс

Алим, нимбэг, бага зэрэг цагаан гааг хольж, маш амтлаг хэрнээ халуун чанарын жүүсийг бэлтгэж болдог. Энэхүү жүүс нь ялангуяа ханиаданд маш сайнаар нөлөөлдөг.

3. Антиоксидантаар баялаг жүүс

Лууван, хүрэн манжин, цагаан гаа, шанцай зэрэг ногоонуудаар жүүс бэлтгэн уугаарай. Амин дэмээр баялаг тул, таны тухайн өдрийн витамины хэрэгцээг хангалттай хангах юм.

4. Ногоон жүүс

Хэрэв та ногоон өнгийн жимс, ногоонд дургүй бол, жүүс болгоод ууж болно. Өргөст хэмх, шанцай, өргөст хэмх, ногоон алим, усан үзэм зэргийг дурдаж болно. Та эдгээрийг холигчинд хийж, лайм жимсээр амталж уугаарай!

5. Улбар шар өнгийн жүүс

Лууван болон жүрж жимснүүд нь витамин А, В-6, С витаминаар баялаг байдаг. Тиймээс нүдний хараанд сайнаар нөлөөлнө.

6. Витаминлаг жүүс бэлтгэх

Мөн л лууван, алим, тал нимбэг, багахан хүрэн манжинг ашиглан та амтлаг жүүс бэлтгэж болно. Жүүсээ амтлая гэвэл та багахан мандирин нэмээрэй!

7. Тарвастай жүүс

Тус жүүс нь биеийн дархлааг дэмжээд зогсохгүй, витамин А,С,Е – гээр баялаг байдаг. Мөн төмрөөр баялаг учир цус төлжүүлнэ. Гүзээлзгэнэ, тарвас, манго жимснүүдийг хооронд нь хольж, нэрс жимсээр амтлан уугаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!