Хэрэв та эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхээ болихгүй бол, наснаасаа овортой харагдах болно!

Бид эрүүл, илүүдэл жингүй, цэвэрхэн тунгалаг арьстай байхыг хүсвэл, нэн түрүүнд анхаарах ёстой зүйлсийн нэг бол хооллолт юм. Та гаднаасаа хичнээн үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэж, дасгал сургуулилт хийлээ гээд дараах хүнсийг хэрэглэсээр байвал, ямар ч үр дүнгүй байна. Иймд бидний танилцуулах дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай!

1. Цагаан талх

Цагаан талх нь бидний хүсдэггүй илүүдэл жинг үүсгэх гол бүтээгдэхүүн юм. Түүнээс гадна боловсрохдоо маш муу тул ходоодны хананд наалдаж үлдэх, цаашлаад өтгөн хатах зэрэг таагүй үр дагавруудыг дагуулдаг. Үүний оронд та бүхэл үрийн талхыг сонгон хэрэглэснээр, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж, жин хасах, эрүүлжихэд сайн. Түүнчлэн хоол хүнсэндээ оливийн тосыг түлхүү хэрэглэх нь цусан дахь холестринийг үгүй хийж, биеийг эрүүлжүүлдэг.

2. Бялуу

Эдгээр амттанг зөвхөн баяр ёслол, тэмдэглэлт мөчүүддээ маш багаар идэж хэрэглэвэл зохино. Эс бөгөөс энэхүү амттан нь идсэн хэмжээгээр таны хэвлийд өөх болон үлдэнэ гэдгийг санаарай. Харин түүний оронд жимс, тэр дундаа авокадо жимс нь витамин Е, С амин дэмээр баялаг тул таныг арьсыг шаардлагатай коллагенаар хангаж, давхар чийгшүүлнэ.

3. Согтууруулах төрлийн ундаа

Хэн нэгэн танд согтууруулах төрлийн ундааг уух сайн хэмээн хэлж байсан юм биш биз? Тус төрлийн ундаануудыг эмчийн заавраар маш бага тунгаар хэрэглэж, давхар дэглэм сахиж байж, биед сайнаар нөлөөлдөг. Иймэрхүү ундаа нь арьсны чийглэг байдлыг үгүй хийж, үрчлээ, нөсөө толбо, батга, нүдний уутанцар үүсгэдэг. Харин түүний оронд улаан лоолийн жүүсийг хэрэглэвэл, таны цусыг төлжүүлж, арьсны балансыг тэнцвэржүүлдэг юм.

4. Шарсан хоол хүнс

Хэрэв та үнэхээр шарсан, хуурсан хоол идмээр байвал, гэртээ хийж идэхийг зөвлөе! Гадны дэлгүүр, хоолны газарт худалдаалдаг хоол нь холестрин ихээр агуулдаг тул, судасны хананд наалдаж үлддэг. Мөн таны мэдэхийг ч хүсэхгүй, олон төрлийн өвчнийг үүсгэдэг байна. Харин түүний оронд шинэхэн загасны махыг идэх нь, таны биеийг витамин Е-гээр хангах болно.

5. Сахар орлуулагч

Энгийн элсэн чихрийг бодвол, сахар орлуулагч нь бүр хортой байдаг. Биед ашиггүй өөх тос нэмэхээс гадна, арьсыг маш ихээр хуурайшуулдаг. Мөн хорт хавдар үүсгэх нэг хүчин зүйл нь болж өгдөг. Харин та үүний оронд хушгийг өдөр тутамдаа хэрэглэж хэвшээрэй. Тархинд тэжээл болохоос гадна, арьсыг чийгшүүлж өнгөлөг толигор болгоход нь тусалдаг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!