Зөвхөн төмс болон махаар хамгийн амттай хучмал хийж идээрэй!
Өнөө орой ямар хоол хийхээр төлөвлөж байна даа? Хэрэв юу хийхээ одоо ч сонгож амжаагүй байгаа бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ төмс болон махаар хийж болох хамгийн амттай хоолны жорыг танилцуулж байна.
Орц:
- Төмс – 500-700 гр
- Татсан мах – 500-700 гр
- Сонгино – 2 ширхэг
- Бяслаг – 100 гр
- Масло – 50 гр
- Улаан лооль
- Давс, ургамлын тос
Хийх арга:
Төмсөө чанаж, маслоо хийж нухна. Сонгиноо жижиглэн хэрчээд, махтайгаа хольж базна. Махаа бага зэрэг хуурах бөгөөд давс хийж амтлаарай. Улаан лоолио нарийн хэрчинэ.
Шарах шүүгээний тавцангаа гаргаж, тослоно. Хамгийн доор нь нухсан төмсөө тавьж, дээр нь хуурсан махаа тарааж тавьна. Дээр нь ахин төмсөө тавих бөгөөд улаан лоолио тараагаад, үрсэн бяслагаа цацах хэрэгтэй. Ингээд бэлэн болсон хоолоо 200 хэмд 20 минут шарахад болох юм.
Бэлэн болсон хоолоо хэрчээд таваглаарай.