Гарын арьсыг торго мэт болгох 8 төрлийн маск

Ялангуяа өвлийн улиралд арьс барзайж хуурайшин, будаг ч авахаа больдог. Охид бүсгүйчүүд нүүрнийхээ арьсыг илүүтэй анхаарч арчилдаг хэрнээ, гарынхаа арьсыг төдийлөн анхаардаггүй нь харамсалтай. Гэтэл гарын арьсаар насжилтыг тогтоож болдог шүү дээ. Иймд бид та бүхэндээ гарын арьсыг торго мэт болгох маскыг хэрхэн бэлтгэх тухай мэдээллийг хүргэе!

1. Хэт хуурайшиж, гарын арьс хагарсан үед

Орц:

  • 2 цайны халбага элсэн чихэр
  • 1 цайны халбага зөгийн бал
  • 1 цайны халбага оливийн тос
  • 1 цайны халбага тослог сайтай тос

Дээр дурдсан орц хэмжээгээр найрлагуудаа авч, хооронд холино. Ингээд гарынхаа арьсанд түрхээд, гадуур нь гялгар бээлий өмсөж, 15 минут болсны дараа бүлээн усаар угаагаарай!

2. Төмстэй гарын маск

Орц:

  • 2 ширхэг төмс, сүү

Төмсөө сайтар чанаж, нухаад дээр нь сүү хийнэ. Ингээд маскаа хөргөсний дараа гартаа жигд нимгэн түрхээд, гадуур нь бээлийг углаж, 10 минут орчим болгоно. Үүний дараа гараа угаагаад тэжээлийн тос нимгэн түрхээрэй!

3. Шөнийн маск

Орц:

  • Өөрийн дуртай дурын тос (Авокадо, кокос, олив, алмонд гэх мэт)

Ингээд сонгосон тосоо бүлээсгэсний дараа гарандаа түрхэж, бээлий өмсөөд унтаарай. Өглөө гэхэд гар тань торгомсог зөөлөн болсныг мэдрэнэ.

4. Авокадотой гарын маск

Орц:

  • 1 ширхэг авокадо жимс
  • 1 цайны халбага оливийн тос
  • 2 цайны халбага зөгийн бал

Авокадо жимс нь хэдийгээр хоол хүнсэнд төдийлөн сайхан амт нэмээд байдаггүй ч, арьсанд маш сайн нөлөөтэй байдаг. Жимсээ холигчинд хийж буталсны дараа оливийн тос, зөгийн балтай хольж гарандаа түрхээд бээлий өмсөж 15 минут болно. Үүний дараа бүлээн усаар угаагаарай!

5. Овъёостой маск

Орц:

  • 2 цайны халбага овъёос, эсвэл кофены шаар
  • 1 цайны халбага зөгийн бал
  • 2 цайны халбага тараг

Овъёос эсвэл кофены шаараа тарагтай хольж миксердэнэ. Харин дараа нь зөгийн балаа нэмж өгөөрэй! Ингээд гарандаа түрхэж гялгар бээлий өмсөж 20 минут болсны дараа гарын тос түрхээрэй.

6. Луувантай маск

Орц:

  • 1 ширхэг лууван
  • 1 цайны халбага цөцгий
  • 1 цайны халбага оливийн тос

Луувангаа ялз чанаж, бутлаад оливийн тос болон, халбага цөцгийтэй холино. Үүнийгээ хөргөсний дараа гарандаа түрхэж, гялгар бээлий өмсөн 20 минут болгоорой. Ингээд бүлээн усаар угааж, гарандаа тэжээлийн тос түрхэнэ.

7. Гарын гуужуулагч

Орц:

  • 1 цайны халбага бор элсэн сахар
  • 1 цайны халбага оливийн тос
  • 1 цайны халбага цангис жимсний шүүс

Хэрэв таны гар хуурайшиж, барзгар болсон бол дараах жороор гарандаа гуужуулагч бэлтгээд үзээрэй! Дурдсан найрлагуудаа хооронд нь хольж миксердэнэ. Ингээд болсон гуужуулагчаар гараа сайтар үрж, илүүдэл арьсаа гуужуулаарай!

8. Өндөгтэй маск

Орц:

  • 1 ширхэг өндөгний шар,
  • 1 цайны халбага оливийн тос,
  • 1 цайны халбага нимбэгний шүүс

Та маскыг бэлтгэхийн тулд яг л маойнез зуурч байгаа мэт тосоо бага багаар хийж, өтгөрүүлэн зуурах хэрэгтэй. Ингээд үүнийгээ гарандаа түрхэж 15 минут болсны дараа бүлээн усаар угаагаарай. Илүү удаан байх тусмаа тустай шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!