Селена Гомезийг хайрлах 10 шалтгаан

Хөдөлмөрч, үзэсгэлэнтэй, авъяаслаг гээд бидний сайн мэдэх дуучин бүсгүйд давуу талууд дэндүү олон. Тиймээс ч та бидний хайртай дуучин бүсгүйн тухай сонирхол татам 10 баримтыг дэлгэж байна.

1. Тэр хэзээ ч бусад уран бүтээлчдийн адил хов жив, хэрүүл уруул хийгээд байдаггүй. Даруухан хэрнээ, дэндүү энгийн гэмээр дуучин бүсгүй нь урлагийн салбартаа нэр цэвэр, үйлс баян юм.

2. Мөн тэр бүр брэндийн нүүр царай хийгээд байдаггүй. Хэрэв хийх шаардлагатай болвол, өөрийн хэрэглэх дуртай, сэтгэлд таашаагдсан зүйлдээ л оролцдог.

3. Селена олны өмнө биеэ авч явахдаа дэндүү төгс бөгөөд хүн бүрийн анхаарлыг эрхгүй татаж чаддаг. Мөн өөрт нь таалагдахгүй байгаа зүйлсийг маш эелдэгээр хэлж, асуудлыг эв зүйгээр шийдэж чаддаг байна.

4. Тэрээр өөртөө итгэх итгэлийг үеийн болон бусад охид бүсгүйчүүдэд хэлж уриалан, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж чаддаг. Өөрийгөө хайрлаж, хүндэлснээр юунд хүрч чаддагийг ч мөн харуулсан юм.

5. Түүнчлэн дуучин бүсгүй маань 17 насандаа хүний эрхийн байгууллагын гишүүнээр элссэн бөгөөд үйл ажиллагаанд ч мөн идэвхи зүтгэлтэй оролцдог байна. Тэрээр маш олон удаа индэр дээр гарч, үзэл бодлоо хэлж, илэрхийлж байсан.

6. Мөн ижил хүйстэн хүмүүсийн эрх ашгийг хүндлэхэд бусад уран бүтээлчдээ уриалдаг. Түүгээр зогсохгүй, Хойд Каролинад болсон газар хөдлөлтийн хохирогчидод өөрийн зүгээс их хэмжээний хандивийг бэлэглэсэн юм.

7. Тэрээр өдгөө өндөр амжилтанд хүрсэн, чинээлэг бүсгүй боловч, биеэ тоогоогүй цөөн хэдэн уран бүтээлчдийн нэг билээ. Түүний тоглосон “13 reasons why” шоу нь олон охид бүсгүйчүүдэд урам хайрласан.

8. Шүтэн бишрэгчидтэйгээ хамгаас ойр байдаг бөгөөд тэдний гуйсан гуйлтанд хэзээ ч татгалзсан хариу өгч байгаагүй аж.

9. Тэрээр олон жил үерхсэн найз залуу болох Жастин Бибер (Justin Bieber)ээс харилцаагаа тасалсны дараа, түүний шинэ найз бүсгүйд хүндэтгэлтэй хандаж байсан юм.

10. Жастин Биберээс харилцаагаа тасалсны дараа R&B уран бүтээлч болон Вийкэндтэй үерхэхэд хүн бүр шоконд орж байсан ч, Селена түүний тухай мэдрэмжээ нуугаагүй аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!