Манай гэр бүлийн нууц жор: Үүнийг нэг сарын турш идээд өтгөн хаталт, ходоодны шархыг бүрэн эмчилсэн!

Амтат гадил идээд эрүүл мэнддээ анхаарч чадна гэдэг гайхалтай хэрэг юм. Та өдөрт ердөө 2 ширхэг гадил жимсийг идсэнээр олон төрлийн витамин, амин дэмийг авахын зэрэгцээ төрөл бүрийн өвчнөөс сэргийлж чадах ажээ. Ингээд нэг сарын турш өдөрт 2 гадил идсэнээр бидний биед ямар өөрчлөлт гарахыг хамтдаа олж мэдэцгээе.

1. Эрч хүч нэмнэ

Витамин, эрдэс бодисоор баялаг гадилыг өдөрт 2 ширхэгийг идээд үзээрэй. Та цагийн дотор эрч хүчээр цэнэглэгдэж, инээд хөөрөөр бялхах аж. Гадиланд агуулагдах амин дэмүүд нь урам зоригийг нэмэгдүүлдэг байна.

2. Зүрхний шигдээсээс сэргийлнэ

Зүрхний шигдээс өвчнөөс сэргийлэхийн тулд та өдөрт 2 гадил идэж байхад хангалттай юм. Ердөө нэг сарын дараа үр дүнгээ үзүүлж, таны зүрхний үйл ажиллагааг сайжруулах болно.

3. Өтгөн хаталтыг эмчилнэ

Эмч нар өтгөн хатаж, зовиур үүсэх үед гадил идэж байхыг зөвлөдөг билээ. Тус жимс нь шингэц сайтай тул хоол боловсруулах системийг дэмжиж, аажмаар өвдөлтийг бууруулж, асуудлыг шийдвэрлэдэг.

4. Цусны даралтыг тогтворжуулна

Хэрэв таны цусны даралт өндөр бол гадил жимсийг идэж хэвшээрэй. Тэр дундаа эм хэрэглэж, даралтаа буулгадаг хүмүүс өдөр бүр 2 ширхэгийг идэх хэрэгтэй. Эрдэмтдийн үзэж байгаагаар гадил жимсэнд агуулагдах кали нь хүний биед сайнаар нөлөөлж, даралтыг тогтворжуулж, буулгадаг байна.

5. Ходоодны шархыг эмчилнэ

Ходоодны шархлаатай хүмүүс хүссэн бүхнээ идэж чаддаггүй. Харин амттай гадил жимсийг идсэнээр өвчнөө намдааж, эдгээж болох юм. Гадил нь ходоодны ханыг өвөрмөц “бүрхүүлээр” хучиж, хүчлийн хортой нөлөөнөөс хамгаалдаг аж.

6. Цусны эргэлтийг сайжруулна

Гадил нь биеийг хангалттай хэмжээний төмрөөр хангаж, цусны эргэлтийг сайжруулдаг аж. Мөн “гемоглобин” уураг болон цусны улаан эсийн үйл ажиллагааг дэмждэг байна.

7. Биеийн дулааныг тохируулна

Халуурч, бүлээрсэн үед эмнээс илүү гадил хэрэг болно. Хэрэв таны хүүхэд ямар нэгэн шалтгаангүйгээр халуураад байвал гадил идүүлэх эсвэл гадилны шүүс өгч болох юм. Энэ нь үйлчилгээгээ хурдан үзүүлж, биеийг хэвийн байдалд шилжүүлдэг.

8. Бухимдал арилгана

Стресс, бухимдлыг давах шалгарсан аргуудын нэг бол гадил идэх юм. Та нэг сарын турш өдөрт 2 ширхэг гадил идсэнээр харьцангуй тайван, эерэг хандлагатай нэгэн болж өөрчлөгдөх болно.

9. Сэтгэл гутралыг эмчилнэ

Гадил жимсэнд ихээр агуулагдах “триптофан” хэмээх амин хүчил нь сэтгэл гутралыг эмчилдэг аж. Тус амин дэм нь биед нэвтэрч, тархинд очин тайвшруулж, амрах боломжийг олгодог байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!