Би өвлийн улиралд Д витамины хэрэгцээгээ ингэж авдаг!

Юун түрүүнд танд тус амин дэм нь бидний биед ямар тустай болохыг товчхон хэлж өгье! Зөвхөн хүүхэд гэлтгүй, томчуудад ч гэсэн үнэхээр тустай тул, та өөрийгөө ч гэсэн битгий орхигдуулаарай!

1. Биеийн бүтцийг өөрчилнө

Шинж тэмдгийн хувьд, томчуудаас илүү балчир хүүхдүүдэд илүүтэй тохиолддог болохоор, Д аминдэмийн дутагдлыг хүүхдийн өвчин мэтээр хүлээж авдаг. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт юм. Учир нь хүүхдүүдийн хувьд хоол болон нар, агаар салхинаас хангалттай витаминыг төдийлөн авч чаддаггүй.

Хэрэв биед тус амин дэм дутагдвал, яс болон шүд булчингийн үйл ажиллагаа алдагдаж, сул дорой болно. Шинж тэмдэг удаан үргэлжилж, хүндэрвэл, биеийн араг яс, ерөнхий бүтэц нь айхтар гаждаг. Мөн тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх болно.

2. Амны хөндий үрэвсэнэ

Мөн амны хөндийн эрүүл ахуй муудаж, шүд буйл үрэвсэж, өвчилнө. Хэрэв та шүдний эмчийн хяналтанд байж, тогтмол шүдээ угаадаг ч, буйл шүдний эрүүл ахуй хангалттай сайн биш бол Д аминдэм дутагдсаны нэг илрэл байж болох юм.

3. Ядарч сульдана

Хангалттай сайн унтаж амарсан хэдий ч бие сульдаж, бүх л өдөржин ядраад ямар ч эрч хүчгүй болоод байгааг улиралтай холбон ойлгох нь бий. Хэрэв танд ийм асуудал байвал, Д амин дэмийн хэмжээгээ шалгуулаад үзэхэд нэг гэмгүй.

4. Бухимдуу болно

Үргэлж бухимдаад, жижигхэн асуудалд ч танд хүнд санагдаад, сэтгэл санаа тогтворгүй байх нь мөн Д амин дэм дутагдсантай холбоотой байдаг.

5. Дархлаа суларна

Мөн түүнчлэн өвчинд мэдрэмтгий болж, ханиад томуу гэх мэт өвчнийг үргэлж тусаад байвал, биеийн дархлаа муудсанаас гадна, бие тань амин дэмийн дутагдалд орсныг илтгэнэ.

6. Маш их хөлөрнө

Жирийн үеүдэд нэг их хөлөрдөггүй хэрнээ, урьд урьдынхаа их хөлрөх нь мөн л Д амин дэм дутагдсантай холбоотой. Гэвч тус шинж тэмдэг нь балчир хүүхдүүдэд илүү хүндээр тусдаг.

7.  Д амин дэмийг хэрхэн авах вэ?

 Өвлийн улиралд нарнаас Д амин дэм хангалттай авч чаддаггүй тул, та өдөр тутмын хоол хүнсэндээ мөөг, сальмон загас, өндөг идэхийг хичээгээрэй. Мөн өглөө бүр өглөөний цайг уух, цэвэр жүржийн шүүс уух, мөн шар буурцагны шүүс ууж байгаарай!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!