Үс минь цахилгаанжиж, ойртсон хүн болгонд наалдаад үнэхээр уур хүрмээр байсан. Харин энэ аргыг хэрэглээд ахиж үс өрвийж, энд тэнд наалдах вий гэх айдасгүй болсон!

Үс соронзлогдох нь гадаад орчны нөлөөнөөс шалтгаалдаг болов уу. Та юу гэж бодож байна. Ихэнхдээ хуурайшиж гэмтсэн үс соронзлогдож цахилгаанждаг гэнэ. Үс соронзлогдох хамгийн түгээмэл шалтгаануудыг доор нэрлэе.

  • Үсээ будуулах, хими хийлгэх
  • Хүйтэн цаг агаар болон салхи
  • Өвлийн цагт үсээ халуун агаараар үлээлгэх буюу үсээ сэнсдэх, индүүдэх
  • Бие организм ус чийгээ алдах
  • Амин дэмийн дутагдал

Хуурай үсний бүтцийг томруулдаг шилээр харвал ширхэглэгүүд нь гэмтэж, сарайж харагддаг бол эрүүл үсний ширхэглэгүүд нь бие биетэйгээ нягт холбогдсон байдаг. Энэ нь эерэг цэнэгийг өөр дээрээ авдаггүйг илтгэж байгаа хэрэг. Тэгвэл үс ягаад соронзлогддог юм бол? Тэгэхээр малгай болон нийлэг материалтай хувцас өмсөх, хуванцар үсний сам зэргийг хэрэглэх нь үсийг улам цахилгаанжуулж хуурайшуулдаг аж.

Хамгийн түрүүнд юу хийвэл зохистой вэ?

Үсийг соронзлуулж, цахилгаанжуулахгүйн тулд гэрийн нөхцөлд тусгай маскийг бэлтгэж болдог. Гэхдээ энэ талаар хамгийн сүүлд дурдъя. Харин үсээн цахилгаанжуулахгүй байхын тулд та дараах зүйлийг анхаараарай.

  • Үсний самаа байгалийн гаралтай, модон, хусан самаар солих хэрэгтэй.
  • Аль болох үсний сэнс, хатаагчийг хэрэглэхгүй байх. Үсэнд маш хортой.
  • Нийлэг материалтай хувцаснаас татгалзаж даавуун хувцас өмсвөл үс тань цахилгаанжихгүй.
  • Хэрэв та найрлагандаа пантенол, керамид болон силикон агуулсан үс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэвэл үс цахилгаанжихаас ангижирч чадна.
  • Үсээ угаасны дараа үргэлж ангижруулагч хэрэглэж бай.
  • Бие организмыг ус чийгээр нөхөхийн тулд усыг хангалттай хэмжээгээр хэрэглэ.
  • Үсний ширхэглэгийг ангижруулж, өнгийг нь сэргээх ардын арга болон тэжээлийн маскуудыг хэрэглэснээр таны үс дахин соронзлогдох гэдэг зовлонг мэдрэхгүй. Мөн өөрийн хоолны дэглэм болон амьдралын хэв маягт анхаарах хэрэгтэй.

Үсний цахилгаанжилтийг богино хугацаанд дарах арга

Хэрвээ үс тань тал тал тийшээ сарайж арзайгаад цахилгаанжаад байвал яах вэ? Ийм тохиолдолд та алгаа эрдэст усаар норгоод соронзлогдсон үсээ илнэ. Мөн өөр нэг арга бол гарандаа нүүрний тос түрхээд үсээ хөнгөхөн илж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!