Гурвалжин будаагаар хийж болох хамгийн амттай хоолнууд

Амралтын өдрийн мэндийг та бүхэндээ хүргэхийн ялдамд гайхалтай амттай хоолны жоруудыг таницуулж байна. Хүн бүхэн гурвалжин будаа нь хүний эрүүл мэндэд тустай гэдгийг тун сайн мэднэ. Гэхдээ гурвалжин будаагаар чухам ямар хоол хийж болохыг мэддэггүй шүү дээ. Тийм болохоор та бүхэндээ гурвалжин будаагаар хийж болох хамгийн амттай хоолнуудыг танилцуулж байна.

Гурвалжин будаа, улаан лоольтой хуурга

Орц:

  • Гурвалжин будаа – 100 гр
  • Лууван – 1 ширхэг
  • Сонгино – 1 ширхэг
  • Улаан лооль – 3 ширхэг
  • Сармис – 1 ширхэг
  • Давс – амталгаагаар

Хийх арга:

Эхлээд будаагаа агшаана. Үлдсэн ногоонуудаа арилгаж, хэрчээд тосонд хуураарай. Үүн дээрээ будаагаа хийж, давсаар амтлаад зөөлөн гал дээр 10 минут байлгах хэрэгтэй. Ингээд таны амттай гурвалжин будаа улаан лоольтой хуурга бэлэн болох юм.

Жигнэсэн гурвалжин будаа, ногоо

Орц:

  • Гурвалжин -1 аяга
  • Сонгино – 2 ширхэг
  • Лууван – 2 ширхэг
  • Брюселль – 5-6 ширхэг
  • Давс, перец – амталгаагаар
  • Оливын тос

Хийх арга:

Бүх хүнсний ногоогоо арилгаж цэвэрлээд, хэрчиж тогоондоо хийж хуурна. Дээр нь ус хийж, 5-10 минут буцалгаад, будаагаа хийгээрэй. Ингээд будаагаа болох үед давс, перецээ хийж амтална.

Тахианы мах, гурвалжин будаатай котлет

Орц:

  • Тахианы мах – 500 гр
  • Гурвалжин будаа – 150 гр
  • Өндөг – 2 ширхэг
  • Сонгино – 100 гр
  • Давс, перец – амталгаагаар

Хийх арга:

Гурвалжин будаагаа хагас чанаж болгоно. Тахианы махаа татаж, дээр нь хэрчсэн сонгино, давс перецээ хийж базаарай. Дээр нь өндгөө бас нэмнэ. Ингээд дээр нь гурвалжин будаагаа хийж, сайтар базах хэрэгтэй. Махнаасаа бага багаар авч котлет бэлтгээд, шарах шүүгээнд хийж шарна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!