Хятад сармисыг Монгол сармиснаас хэрхэн ялгах вэ? Энэ аргыг заавал сураад аваарай!

Өвлийн улиралд хүмүүс сармис ихээр авч, хоол хүнсэндээ хэрэглэдэг. Энэ нь сармисны ач тустай байдалтай холбоотой билээ. Харин гадуур худалдаалагддаг Хятад сармиснууд нь өөртөө сармисны ашиг тустай чанарыг агуулдаггүй төдийгүй эсрэгээр нөлөөлөх нь бий. Тиймээс хятад сармис худалдаж авахаас сэргийлж, монгол хөрсөнд ургуулсан сайн чанарын сармисыг сонгох хэрэгтэй. Энэ нь та болон таны гэр бүлийн төрөл бүрийн өвчнөөс сэргийлж, нэгэн төрлийн эмчилгээ болох юм.

Тэгвэл Хятад сармисыг монгол сармиснаас хэрхэн ялгах вэ?

Жингийн үзэх

Монгол ургацын сармис нь Хятад сармиснаас илүү хүнд жинтэй байдаг. Хятадууд сармисаа тээвэрлэхэд амархан болгох үүднээс хатаадаг нь хөнгөн жинтэй байхад нөлөөлдөг байна. Тиймээс та эргэлзэх зүйлгүйгээр хөнгөн жинтэй бол хятад, хүнд жинтэй бол монгол гэж ойлгоорой.

Амт

Монгол ургацын сармис нь хятад сармиснаас илүү хурц үнэр болон амттай байдаг. Та ердөө үнэртэж үзээд л хятад эсвэл монгол болохыг нь мэдэж болох юм. Ааг ихтэй сармисыг сонгож байгаарай.

Гадаад өнгө үзэмж

Хятад сармиснуудын үндэсийг авч зассан байдаг. Харин монгол сармисны тухайд саглагар үндэс болон хөрс шороотойгоо байдаг аж. Тиймээс гаднаас нь хараад ялгахад танд бэрхшээл тулгарахгүй юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!