Ээжүүдийн охиддоо заавал хэлэх ёстой 10 зүйл

Ялангуяа охин хүүхэдтэй ээж, аавуудын хувьд маш их анхаарал халамж, цаг завыг үр хүүхэддээ зарцуулах хэрэгтэй болдог. Охидын хувьд ирээдүйд эх хүн болж, хүүхдүүдээ хүмүүжүүлэх учраас бүх зүйлс таны хандлагаас шалтгаалах юм.Иймд та дараах зүйлсийг охиддоо заавал хэлж өгөөрэй.

1. Өөрөө өөртөө үнэнч байх

Хаашаа ч явж, хэнтэй ч уулзсан, хэн ч болсон зөвхөн өөрөө өөртөө л хамгийн үнэн, цэвэр ариун байхыг хэлж өгөөрэй. Худал хуурмаг нийгэмд өөрөө өөртөө үнэнч байх шиг зөв зүйл үгүй.

2. Ээжийнхээ алдаанаас суралцаж байхыг

Зөв амьдрахын тулд заавал өөрөө алдаж байж сурах шаардлагагүй. Харин өөрийн үлгэр дуурайлал авдаг нэгнээ харж, алдаанаас нь хүртэл суралцах хэрэгтэй. Иймд та охин үрдээ ээжийнхээ алдаанаас суралцахыг зааж өгөөрэй.

3. Юу ч тохиолдсон охиндоо хайртай байхыг

Эх үрийн хайр гэдэг магадгүй энэ ертөнцийн хамгийн цагаахан, сайхан зүйлсийн нэг болов уу. Ээж хүний хайр үр хүүхдээ алдаж оноход нь ч хайрладаг. Иймд та охин үрдээ өөрт нь маш их хайртай болон, юу ч тохиолдсон хайр нь хувирахгүй болохыг хэлэх хэрэгтэй.

4. Түүнийг ямар үзэсгэлэнтэй болохыг

Таны хийх ёстой бас нэг чухал зүйлсийн нэг бол, хүүхдэдээ өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч, хайрлах хэрэгтэй болохыг хэлж өгөх юм. Түүнчлэн өөртөө итгэх итгэлийг суулгаж, ямар үзэсгэлэнтэй болохыг нь хэлж өгөөрэй!

5. Бүхнийг хийж чадна гэдгийг нь

Охин хүүхэд гэхээрээ л сул дорой, аливааг хийж чадахгүй гэсэн үг биш шүү дээ. Түүнд үргэлж зоригтой, ухаалаг, ер бусын авъяастай болохыг нь ойлгуулахаас гадна өөрт нь үргэлж итгэдэг гэдгийг хэлээрэй!

6. Хүн бүрт таалагдах гэж хичээх хэрэггүй болохыг

Заримдаа юм бүхнийг болгох гэж, бүх хүнд таалагдах гэж хичээх нь эсрэгээрээ байдлыг бүр дордуулж мэднэ. Иймд та охиддоо үргэлж өөртөө үнэнч байж, хүн бүрийн ая талыг засах шаардлагагүй гэдгийг ойлгуулаарай.

7. Зовлон бүхэн түр зуурынх

Энэ хорвоод үүрдийн зүйл гэж даанч үгүй. Бүх зүйл өөрийн гэсэн оршин байх цаг хугацаатай. Тиймээс зовлон гуниг ч мөн адил удаан үргэлжлэхгүй. Цаг хугацаа өнгөрөхөд бүх зовлон гуниг ард үлдэнэ гэдгийг хэлж өгөөрэй.

8. Хэзээ ч гэртээ ирж болно

Хэдийгээр охин үр тань өсөж томрон, айлын эзэгтэй болсон ч хүссэн үедээ төрөлх гэртээ ирж болно гэдгийг захиарай. Хамгийн тухтай, тохьтой, сайхан орчин бол өсөж төрсөн гэр гэдгийг нь ч сануулахаа бүү мартаарай!

9. Зарим үед татгалзаж сурах

Амьдралд маш олон таамаглаагүй, төсөөлөөгүй зүйлс тохиолдох болно. Хэт уриаланхан зан тийм ч сайн зүйл биш тул, та охиндоо зарим үед татгалзаж байхыг хэлж сургаарай!

10. Нас бол зөвхөн тоо

Хүүхдийн тань үзэж харах, туулах зүйлс насаар хэмжигдэх ёсгүйг сануулаарай. Ямар ч үед өөрийн хүсэл мөрөөдлийн дагуу зүтгэж, шаргуу хөдөлмөрлөхийг, адал явдалд дуртай байж, амьдралаа илүү сонирхолтой өнгөрүүлэхийг хэлээрэй!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!