Өглөө ажилдаа яараад цайгаа ууж амжихгүй байна уу? Тэгвэл ердөө 3 минут зарцуулаад үүнийг бэлтгэж уугаарай!

Гэдэс цэвэрлэх ногооны жорыг хадгалж аваад хэрэгжүүлээрэй.

Орц:

  • Усан үзэм
  • Гадил – 2 ширхэг
  • Ногоон алим
  • Бага зэрэг өргөст хэмх
  • Ус – 100 мл
  • Гүнжидийн үр – 2-3 халбага

Автомат холигчид хийгээд 20 секунд холино. Өдөр, орой хоолны оронд хэрэглэж болно. Жимс ногоо учир гаж нөлөө байхгүй. Хөхүүл, жирэмсэн бүх хүн хэрэглэж болно. Дэглэмтэй хүмүүст тохиромжтой.

Гэдэс цэвэрлэх био чейк:

Орц:

  • Тараг – 500 гр
  • Хар чавга – 200 гр
  • Улаан алим – 1ширхэг
  • Зөгийн бал – халбага

Автомат холигчид хийгээд 30секунд холино. Өдөр орой хоолны оронд хэрэглэж болно. Гаж нөлөө байхгүй. Хөхүүл, жирэмсэн бүх хүн хэрэглэж болно. Арай өтгөн байвал сүү нэмж болно. Дэглэмтэй хүмүүст тохиромжтой.

Амин дэмийн чейк

Орц:

  • Жүрж – 2 ширхэг
  • Киви – 2 ширхэг
  • Нимбэг – тал
  • Лийр – 1 ширхэг
  • Усан үзэм – 200 гр
  • Жижиг алим – 1 ширхэг

Автомат холигчид хийгээд 20минут холино. Ядарсан, бие суларсан үедээ уухад нэн тохиромжтой.
Гаж нөлөө байхгүй. Ямар ч насны хүнд, дэглэмтэй хүнд тохиромжтой. Бүгдийн хальсыг нь цэвэрлэж байгаад хийнэ.

Хүрэн манжингийн шидэт жор

•Элэг, цусны үйл ажиллагаанд сайн
•Өглөө өлөн дээрээ уухад нэн тохиромжтой байдаг

Орц:

  • Хүрэн манжин – 1 ширхэг
  • Нимбэг – тал
  • Жижиг цагаан гаа
  • Сүү – 100 мл

Автомат холигчид хийгээд 1минут холино. Гаж нөлөө байхгүй. Ямар ч начны хүнд тохиромжтой.
Арай өтгөн байвал тааруулаад сүү хийж болно. Бүгдийн хальсыг нь авч байгаад хийнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!