Хамгийн хямд бөгөөд өндөр үр дүнтэй ханиадны эмчилгээг зааж өгье!

Та урьд өмнө нойтон оймсний эмчилгээний тухай сонсож байсан уу? Энэ нь мэдээж таны санаанд багтамгүй санагдаж болох ч, эмчилгээний өндөр үр дүнтэй байдаг аж.

Яагаад энэ эмчилгээг хийх хэрэгтэй вэ?

Унтахын өмнө хөлдөө нойтон оймс өмсөх хэрэгтэй. Мэдээж усыг нь сайтар шавхсан байх ёстойг санах нь зөв. Ингэснээр эсрэгээрээ хоолой өвдүүлж, ханиадыг хүндрүүлэх мэт санагдах ч үнэндээ үнэтэй эмнээс илүүтэйгээр биеийн дархлааны системийн ажиллуулж идэвхижүүлдэг.

Учир нь бидний бие, нойтон оймсыг хатаахын тулд тухайн хэсэгт маш их халууныг шилжүүлнэ. Ингэснээр цусны эргэлт эрчимжин, биеийн дулаан ихэсдэг. Ийнхүү биеийн дархлааны тогтолцоо эрчимжиж, өвчний эсрэг хүчтэй тэмцэж, эдгэрэлтийг түргэсгэж өгөх аж. Тус арга нь түүнчлэн хүнийг тайвшруулах, амгалан нойрсоход тусалдаг гэнэ шүү. Гэвч бага насны хүүхдэд хэрэгжүүлэхийг хориглоно.

Эмчилгээ: Хэрэв та тус эмчилгээг хийж эхлэхээр шийдсэн бол 3 шөнө ийн унтаарай. Энэ үед зөвхөн ханиад томуу гэлтгүй, биеийн бусад өвчнүүд аяандаа эдгэрнэ.

Хийх арга:

  • Хос нимгэн оймс (Нимгэн байх тусмаа сайн)
  • Хос шилэн оймс
  • 2 хос унтлагын хувцас
  • 1 аяга мөстэй ус

Үүний тулд та: Ингээд бэлдсэн оймснуудаа усанд дүрж норгоод, ус гоожихгүй болтол нь маш сайн мушгиж, сэгсэрнэ. Харин дараа нь хөлөө халуун ваннтай усанд 40 минут орчим дүрж, гарна. Хөлөө хуурай болтол нь арчаарай. Ингээд мөсөөр хайрч хүйтэн, норгосон оймсоо хөлөндөө өмсөж, дээр нь шилэн оймс давхарлана. Салхи авахуулахгүйгээр хөлөрсөн хувцсаа сольж, хуурайлаад эргээд хөнжилдөө ороорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!