Таны “Фэйсбүүк” хакердуулсан юм биш биз? Ингэж шалгаарай!

Орчин цагт хүн бүр шахуу фэйсбүүк ашиглах болсон билээ. Гэвч цахим халдлагад өртөж, хувийн мэдээллээ бусдад алдах тохиолдол олон гарч байгаа нь нууц биш юм. Үүнээс үүдэж, гэмт хэргийн золиос болох нь ч бий. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ фэйсбүүкээ бусдад хакердуулж, хувийн мэдээллээ алдсан эсэхээ шалгаж болох маш хялбархан аргыг хүргэхээр бэлтгэлээ.

1. Хакердуулсан шинж тэмдгүүд

Зураг, видео, и-мэйл хаяг юм уу, эсвэл нууц үг өөрчлөгдөх

Таны мэдэхгүй нэгнийг найзаар бүртгэж, мөн танихгүй нэгэн рүү найзын хүсэлт явуулсан байх

Таныг мэдээгүй байхад хэн нэгний зураг, видео болон бичсэн зүйл дээр лайк дарж, сэтгэгдэл үлдээсэн байх

Фэйсбүүк дээр тань хамаагүй зүйл бичсэн байх

2. Хэрхэн шалгах вэ?

Үүний тулд та фэйсбүүк хаягаараа нэвтэрч, “Settings” цэсийг сонгоно.

Дараа нь “Security” гэсэн рүү дарж ороод, “Where You’re Logged In” гэснийг сонгоорой.

Эндээс та фэйсбүүктээ хамгийн сүүлд, хэзээ, хаанаас нэвтэрч орсноо харах боломжтой бөгөөд таны мэдэхгүй газраас нэвтэрч орсон бол, тухайн хэсгийн хажууд байрлах “End Activity” гэсэн дээр дараарай. Ингэвэл тухайн газраас дахин таны фэйсбүүкт нэвтрэх боломжгүй болох юм.

Мөн фэйсбүүкийн “Help Center”-т хандаж, “I think that my account has been hacked or someone is using it without my permission” гэсэн хэсгийг сонгож, “Protect your account” рүү орж, гарч ирэх хэсгийг зааврын дагуу бөглөөрэй.

3. Хакердуулахаас сэргийлэх аргууд

Хэр баргийн хүн мэдэхээргүй нууц код ашиглах /Том үсэг, тоо орсон байх/

Фэйсбүүктээ гар утас, ажил болон гэрийн хаяг зэргээ бичихгүй байх

Нүүр зурган дээрээ өөрийнхөө зургийг тавиагүй фэйсбүүк хаягийг найзаараа бүртгэхгүй байх

Ямар нэгэн зүйл бичихдээ “Location” буюу байршлаа бусдад мэдэгдэхгүй байх

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!