Өтгөн хаталт таныг зовоогоод байна уу? Эдгээр аргууд таныг шинээр төрсөн мэт болгоно!

Хүмүүст тохиолддог бэрхшээлүүдийн нэг бол яах аргагүй өтгөн хатах явдал билээ. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ өтгөн хаталтыг үгүй хийж, бүдүүн гэдсэн дэх ялгадсыг цэвэрлэх үр дүнтэй аргуудыг хүргэхээр бэлтгэсэн юм. Та хэрэгжүүлж үзээд, бодит үр дүнг мэдрээрэй.

Хэвлийдээ массаж хийх

Хэрвээ таны өтгөн хатаад байвал та хэвлий дээрээ хоёр хуруугаараа дарж, массаж хийх хэрэгтэй бөгөөд ингэснээр өтгөн хатах асуудлыг нэг мөр шийдвэрлэх боломжтой ажээ. Массаж хийхдээ хурууныхаа өндгөөр нар зөв тойруулан, зөөлөн дарж өгөөрэй. Энэхүү арга нь үр дүнгээ богино хугацаанд өгөх тул та заавал туршиж үзээрэй.

1. Халуун юм уух

Өглөө бүр кофе уух нь өтгөн хаталтыг зогсоодог ажээ. Эрдэмтдийн судалж тогтоосноор кофенд агуулагдах төрөл бүрийн найрлага нь ходоод гэдэсний үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна. Хэрвээ та хүсвэл халуун цай уусан ч болох юм.

2. Эрт босох

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, өглөө эрт босвол өтгөн хатах вий гэж санаа зовох хэрэггүй болох юм. Аль болох эрт босох тусам хүн илүү эрч хүчтэй байдаг бөгөөд үүнийг дагаад ходоод гэдэс ч гэсэн идэвхтэй ажилладаг байна.

3. Зориулалтын эм хэрэглэх

Энэхүү эмийг “глицерин” гэдэг бөгөөд бүдүүн гэдсэн дэх ялгадсыг 15-20 минутын дотор гадагшлуулах үйлчилгээтэй. Түүнчлэн тамирчид олон цаг үргэлжлэх спортын уралдаан, тэмцээнд оролцохоосоо өмнө уг эмийг тогтмол хэрэглэдэг аж.

4. Дасгал хөдөлгөөн хийх

Дасгал хөдөлгөөн хийх нь жин хасах, эрүүл чийрэг бие организмтай болгохоос гадна, өтгөн хаталтыг зогсоодог ач тустай юмсанж. Тиймээс та залхууралгүй өдөр бүр их, бага хэмжээгээр дасгал хөдөлгөөн хийж хэвшээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!