Би дэлгүүрээс цагаан гаа худалдан авч үзээгүй. Учир нь би гэртээ “цагаан гааг” тарьж хэрэглэдэг!

Өнөө цагт цагаан гааны тухай сонсоогүй, мэдэхгүй хүмүүс гэж ховор шүү дээ. Байгалийн гаралтай хамгийн хүчтэй антибиотик, хамгийн эрүүл хүнс, эрүүл мэндэд онцгой сайн нөлөөтэй, хүн бүр өдөр бүр хэрэглэх ёстой гэхчлэн цагаан гааны тодорхойлолт олон байдаг.

Тийм ч учраас өнөөдөр цагаан гааг сонгон хэрэглэдэг хүмүүс нэмэгдэж байгаа нь баярлууштай. Тэгвэл үүнийг гэртээ тариад хэрэглээд байвал бүр л сайхан биш гэж үү? Өнөөдөр та бүхэндээ гэртээ цагаан гаа тарих аргыг танилцуулж байна. Энэ нь маш хялбархан шүү.

Цагаан гаа нь амттай байгаад зогсохгүй харахад хүртэл таатай ба дотор муухайрах болон үрэвсэл үүсэхээс сэргийлэх увидастай юм. Хэсэг цагаан гааг хүнсний захаас аваад, үндэстэй нь хамт саванд хийж, хөрсөөр дүүргэн шинэхэн нахиа цухуйтал байлгах хэрэгтэй. Хэрвээ авсан цагаан гааны үндэс нь хэтэрхий хуурай байвал халуун усанд хэдэн цаг байлгаснаар нахиалах явцыг сэргээж өгнө. Нарны шууд тусгалд байлгаж болохгүй. Мөн өдөр бүр усалж байх ёстойг мартуузай.

Цагаан гаа тань ургац хураалтанд бэлэн болсон байвал тэр чигт нь хөрснөөс нь сугалан, хэрэгтэй хэсгийг нь тасдан авч, үлдсэн хэсгийг хөрсөнд хийж, өмнө хийсэн шигээ дахин тарина. Температурын нөхцөл нь Цельсийн 20-25 буюу Фарангейтийн 68-77 хэм.

Ингээд л та ахин дэлгүүрээс цагаан гаа худалдан авах шаардлагагүй болно шүү. Танд амжилт хүсье.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!