40 нас хүрэхээсээ өмнө таны заавал мэдэх ёстой зүйлс

Хүн бүр амьдралд алдаж, онодог. Тэгэхээс биш дардан замаар явдаг хүн гэж нэгээхэн ч үгүй. Гэвч алдаан дээрээ суралцаж, онох үедээ бахархаж байх ёстой билээ. Иймд өнөөдөр бид та бүхэндээ 40 нас хүрэхээсээ өмнө сурч, мэдэж авах ёстой амьдралын ухааныг сийрүүлэхийг хүссэн юм. Та заавал ямар нэг зүйлийг алдаж байж ойлгож, ухаарах ёсгүй шүү дээ. Тиймээс эдгээр ухаарлууд танд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

1. Хэрвээ та аз жаргалыг мэдэрч чадахгүй байгаа бол, мянга сайхан хувцаслалаад ч гоо үзэсгэлэнтэй харагдахгүй.

2. Өнгөрсөн амьдралаа та одоо ч гэсэн бодож явдаг бол, тэдгээр дурсамжууд танийг хэзээ ч орхихгүй. Яг л сүүдэр мэт дагах болно. Хар өнгийн хувцас өмслөө ч ялгаагүй.

3. Танд ямар ч үед аз жаргал бэлэглэдэг нэг ширхэг хувцастай байх хэрэгтэй.

4. Өндөр өсгийт бүсгүй хүнийг гоо үзэсгэлэнтэй харагдуулдаг шиг, дотоод сэтгэлдээ ч гоо үзэсгэлэнтэй байгаарай.

5. Хувцас хунараа зөв тохируулан хасах нь таныг хэр мэдрэмжтэй хүн бэ гэдгийг харуулах болно.

6. Хэрвээ та өөртөө тохирсон хөхний даруулга авсан бол, бусад хувцсыг өмсөхөд таатай санагдана.

7. Хамаг юмаа ил гаргасан даашинз өмсөхийн оронд битүү загвартай даашинз өмссөн нь хамаагүй дээр.

8. Загвар хэзээ ч хуучирдаггүй. Харин хүний сэтгэхүй хуучирдаг.

9. Нүдний шилийг хүн гангарах гэж биш, нарны хурц туяанаас нүдээ хамгаалах гэж зүүдэг.

10. Хүн бүрт хар юм уу, эсвэл цэнхэр өнгөтэй жинсэн өмд заавал байх ёстой.

11. Тухайн хувцсыг яаж өмсөх ёстой тэрүүгээр нь өмсөж бай.

12. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрөхөд хүмүүсийн мөн чанар танигддаг. Даарах үед минь дулаацуулна гэсэн нэгэн цагаа тулахаар эсрэгээрээ улам дааруулах нь бий. Тиймээс өөрийгөө хувцасла.

13. Зовлон жаргал амьдралд ээлжилдэг шиг хар болон цэнхэр өнгүүд хоорондоо зохицдог.

14. Юу өмсөхөө мэдэхгүй байгаа бол та олон хувцастай баян, эсвэл ямар ч хувцасгүй ядуу гэсэн үг юм.

15. Үдэшлэгт хар өнгийн даашинз өмсдөггүй.

16. Өглөө сэрсэн хүн бүр нойрмог байдаг учраас толинд өөрийгөө хараад хэзээ ч бүү гол.

17. Арьсан куртик ямар ч хүнийг дэгжин, загварлаг харагдуулдаг.

18. Гуяа ил гаргасан эмэгтэй хүн бүр явдалтай биш.

19. Дотуур өмдөө цэвэрхэн өмсөж чадахгүй байгаа бол, өөртөө гутрах цаг нь болжээ.

20. Хувцас бурхан, бие чөтгөр гэдгийг сана.

21. Хүзүүгээ дааруулахгүйн тулд хүн ороолт зүүдэг юм.

22. Хувцас сонгохдоо үнийг нь харахаас илүүтэй чанартай, чанаргүйг нь шалгаж бай.

23. Гоёл чимэглэл бол түр зуурынх. Харин бие эрхтэн тань үүрдийнх. Өөрт байгаадаа сэтгэл хангалуун амьдар.

24. Өмсөхийг хүссэн хувцсаа хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө худалдаж авч бай.

25. Үнэтэй хувцас бүхэн гоё, сайхан байдаггүй.

26. Сайхан хувцаслана гэдэг нь үнэтэй хувцас өмсөхийг огтхон ч хэлдэггүй. Харин өөртөө тохирсон хувцас өмсөхийг хэлдэг юм.

27. Хувцсаа цэвэрхэн өмсөж байгаа хүн өөртөө арчаатай амьдарч буйг илтгэдэг.

28. Бусад шиг хувцаслах нь нүцгэн явж буйгаас өөрцгүй хэрэг юм.

29. Гадуур гарахдаа дор хаяж 3 өөр өнгийн хувцас хослуулан өмсөж бай.

30. Цагаан өнгийн хувцас ямар ч хүнд эерэг мэдрэмж төрүүлдэг.

31. Хувцсаа цэвэрхэн өмсөх нь цаг хугацаа, мөнгө төгрөгийг асар ихээр хэмнэдэг.

32. Жилийн эцэст заавал шинэ хувцас авч бай.

33. Эд зүйл авахдаа бүү шуналт. Харин эрүүл, өвчин зовлонгүй амьдралд шуналтах хэрэгтэй.

34. Өмссөн малгай тань ямар байх нь тийм ч чухал биш. Харин малгайн доорх тархины хөгжил тань юу юунаас илүү эрхэм чухал юм.

35. Гоёл чимэглэл зүүж бай. Бусдаас ирэх үнэлэмж нэмэгдэнэ.

36. Ямар ч хувцсыг худалдаж авсан зөвхөн өөрийн хүсэл сонирхолдоо нийцүүлж бай.

37. Чанартай хувцас олны авч байхаар чанартай ганц хувцас авсан нь дээр.

38. Хувцасны хир, тортог угаагаад арилдаг. Харин хүний хир, тортог арилахгүй байх нь бий.

39. Ямар ч хүнтэй уулзах үедээ сайхан хувцаслаж бай.

40. Хувцас биед эвтэй байвал тухайн хүн тав тухтай байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!