Хөрш маань “цардуулаар” ийм зүйл хийж байхыг хараад, би ч бас дагаж хийдэг болсон! Үнэхээр хэрэгтэй эд шүү…

Төмсний цардуул бол төмсний булцуунаас гарган авдаг бүтээгдэхүүн юм. Энэхүү нунтаг нь цагаанаас эхлээд шар туяатай хүртэл өнгөтэй байдаг бөгөөд хүний бие махбодид хүртэл гайхалтай нөлөө үзүүлдэг. Ер нь төмсний цардуулыг маш сайн туслагч гэж нэрлэж болох ба айл гэрийн эзэгтэй бүрт байх ёстой зүйлийн нэг юм.

Арьс арчилгаа

Тал аяга бүлээн усан дээр 2 халбага цардуул хийж зуураарай. Дээр нь бага зэрэг чийгшүүлэгч хийж болох юм. Бэлтгэсэн маскаа нүүрэндээ түрхэж, 20 минутын дараа хүйтэн усаар угаана.

Цонх цэвэрлэнэ

Цонхоо шинэ мэт болгохын тулд хэд хэдэн зүйлсийг хольж бэлтгэх хэрэгтэй. 1 аяга цагаан цуу, нимбэгний шүүс, аяга ус, 2 халбага цардуул хийж бэлтгэнэ. Үүнийгээ шүршигч саванд хийж, цонхруугаа цацаад сайтар арчиарай.

Савхин буйданг цэвэрлэнэ

Хэрэв таны савхин буйдан дээр толбо тогтсон бол үүнийг цардуул ашиглаж цэвэрлээрэй. 50 мл сүүнд 4 халбага цардуул хийж зуураад, үүгээрээ толбоо арчиад үзээрэй.

Гутлын эвгүй үнэрийг арилгана

Таны гутал чийг татаж, муухай үнэр гараад байна уу? Тэгвэл гутландаа цардуул цацаарай. Энэ нь гутал чийг татахыг болиулж, эвгүй үнэрийг дарна.

Хувцас дээр тогтсон толбыг арилгана

Зарим тохиолдолд хувцасны толбыг арилгахад хуурай цэвэрлэгээ илүү тусалдаг. Толбо болсон хэсэгт цардуул асгаж, жижиг сойзоор үрээрэй. Тэр дороо л толбо бүдгэрч арилах болно.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!