Өөрийгөө сэтгэцийн өвчтэй болсон эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Сүүлийн үед хүмүүс маш их сэтгэлийн дарамт, стресстэй явах болсон. Энэ нь нөгөөтэйгүүр биднийг өөрсдөө ч мэдээгүй байхад, сэтгэцийн эмгэгтэй болгосон байх нь бий. Иймд бид танд өөрийгөө сэтгэцийн эмгэгтэй болсон эсэхийг шинжих 4 шинж тэмдгийг зааж өгье!

1. Биеэ хэт тоох

Өөрийгөө дэндүү үзэсгэлэнтэй, хэн ч таниас илүү төгс биш хэмээн үзэж байвал, энэ нь өвчний шинж тэмдэг байхыг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр энэ бодол нь таныг төгс төгөлдөр байх хүлээсэнд үргэлж оруулдаг.

2. Сэтгэлийн хөдлөлөө илэрхийлэхгүй байх

Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй, дотроо хадгалах нь мөн ч өвчний шинж тэмдэг байж болно. Хэдийгээр хов жив ярих нь муухай ч, энэ нь нэг талаар өөрийн додоод сэтгэл зүйгээ илэрхийлж буй хэлбэр юм. Иймд хэнтэй ч юу ч ярихгүй, нууцлаг байдал нь сэтгэцийн өвчний нэг хэлбэр байна.

3. Ганцаараа байхаас айх айдас

Үргэлж хэн нэгэнтэй хамт байхыг хүсэх, үгүй бол маш их айж ганцаардах нь сэтгэцийн эмгэгийн нэг хам шинж байдаг байх нь ээ. Энэ нь нөгөөтэйгүүр тухайн хүнийг хэн нэгнээс хамааралтай болгож байгаа юм.

4. Хэт их сэтгэлийн хөдлөлтэй байх

Хүн бүр л сэтгэлийн хөдлөлтэй байдаг. Гэвч хэт их сэтгэлийн хөдлөлтэй болох, улмаар түүнийгээ хянаж чадахгүй байх нь мөн л өвчний илрэл ажээ.

Хэрэв танд дараах шинж тэмдгүүд илэрсэн бол:

  • Юу ч баттай болоогүй тул аль болох тайван байх хэрэгтэй
  • Өөрийгөө тайвшруулах дуртай зүйлээ хий
  • Юу бодож байгаагаа ичиж зоволгүй хэлэх
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!