52 настай үзэсгэлэнт Хятад бүсгүй өөрийн гоо үзэсгэлэнгийн нууцаа дэлгэв: Ийм энгийн гэж бодсонгүй шүү!

Түүнийг Гон Ли гэдэг бөгөөд Хятад улсдаа их алдартай жүжигчин юм. Тэр өдгөө 52 нас хүрч байгаа ч, үнэхээр үзэсгэлэнтэй, залуухан харагдаж чаддаг. Түүний гоо сайхны нууцыг мэдэхийн хүссэн маш олон бүсгүйчүүд байдаг төдийгүй сэтгүүлчид ч мөн түүний олон удаа асууж байсан.

Харин энэ бүхний хариулт болгож бүсгүй маань өөрийн гоо сайхны нууцаа дэлгэсэн байна. Энэ нь тун ч энгийн байсан тул олон бүсгүйчүүдийн гайхшралыг төрүүлж, сайхан төрхтэй байх амархан гэх бодлыг үлдээж чадсан юм. Харин түүний нууц юу бол?

Тэрээр хэлэхдээ “Эмэгтэй хүн өөрийгөө арчилж, тордож чадах юм бол хэдэн ч насандаа дур булаам, үзэсгэлэнтэй, залуухан харагдаж чадна. Харин өөрийгөө гаргуунд гаргаж хаях үед л өнгөө алдаж, гундсан цэцэг мэт болж хувирдаг. Та хэчнээн завгүй ажил ихтэй, олон хүүхэдтэй нэгэн байлаа ч, өөртөө цаг гаргахаа хэзээ ч мартаж болохгүй. Өөрийгөө хайрлаж байгаарай” хэмээсэн байна.

Түүний гол нууц бол цагаан будааны шүүс юм. 

Цагаан будааны шүүс нь В, С, Е зэрэг амин дэмүүд болон эрдсүүдийг өөртөө агуулдаг. Ингэснээр нүхжилтийг багасгаж, арьсыг зөөлрүүлэн, өнгөлөг болгодог юм. Түүнчлэн нарнаас хамгаалах ч үйлчилгээтэй.

  • Нэг эсвэл хагас аяга будаа угааж, бохирдлоос нь салгана.
  • Будаагаа паалантай саванд хийж, дээрээс нь ус хийгээд 15 минут байлгана.
  • Энэ хугацаанд будааны аминдэм, эрдсүүд усанд шингэх юм. Ингэснээр арьс цэвэрлэхэд тун ч үр дүнтэй шингэн болно гэсэн үг.
  • 15 минут өнгөрсний дараа усаа цэвэр саванд юүлнэ.
  • Харин будаагаа хаях хэрэггүй, хоол хийхэд болно шүү дээ.
  • Ингэж гаргаж авсан усаараа нүүрээ угааж, эсвэл арьсандаа түрхэн хэдэн хором иллэг хийж болно. Ингээд л боллоо.
  • Та анх удаа угаасныхаа дараа л арьс зөөлөрснийг мэдэрнэ. Будааны шүүсийг хөргөгчинд таваас дээш хоног байлгасны хэрэггүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!